Акрополис (Афин НТӨ 5-р зуун)
Акрополис (Афин НТӨ 5-р зуун)
Дэлхийн хамгийн алдартай цайз болох Афины Акрополис нь НТӨ 5-р зуунд Периклийн эрин үед баригджээ.
1 – 12-р анги
mozaLink
/Веб холбоос
Асуултууд
- Афины ардчилалын албан тушаалтнуудын дундаж томилогдох хугацаа нь хэр урт байсан бэ?
- Афины ардчилалд хамгийн их эрх мэдэл хэнд/юунд байсан бэ?
- Хамгийн сүүлчийн Афины тираныг хэзээ үлдэн хөөсөн бэ?
- Тиран гэж хэнийг нэрлэх вэ?
- Дараахь хүмүүсийн аль нь Афины төрийн зүтгэлтэн биш байсан бэ?
- Афины Акрополисын аль барилгыг "хүрлийн сан" гэж нэрлэдэг вэ?
- Кариатидууд Афины Акрополисын аль барилгад байдаг вэ?
- Эмэгтэй хүнийг дүрслэсэн тагт тогтоогч багануудыг хэрхэн нэрлэдэг вэ?
- Афины Акрополисын хамгийн том сүмийн нэр нь юу вэ?
- Афина Нике-гйн сүмийг Грекийн ямар архитектурын хэв маягаар барьсан бэ?
- Афины Акрополисын үүдний барилгыг юу гэж нэрлэдэг вэ?
- Үүдний барилгын хажууд баригдсан сүмд ямар охин тэнгэрийг шүтдэг байсан бэ?
- Грекийн шашны гол бурхан нь хэн байсан бэ?
- Грекийн домогт зааснаар шинжлэх ухаан, гар урлалын охин тэнгэр хэн байсан бэ?
- Грекийн домогт бичсэнээр Паллас Афина хэрхэн төрсөн бэ?
- Афины хамгаалагч охин тэнгэр хэн байсан бэ?
- Грек цагаан толгойн сүүлийн үсэг аль нь вэ?
- Грек цагаан толгойн эхний үсэг нь юу вэ?
- Афины цайзын шашны бүтээлийн ерөнхий зохион бүтээгч нь хэн байсан бэ?
- Афины цайз хэзээ баригдсан бэ?
- Эдгээрийн аль нь Акрополисын үүрэг байсан бэ?
- Эдгээрийн аль нь Акрополисын зориулалт нь байсан бэ?
- Эдгээрийн аль нь хот-улстай ижил утгатай вэ?
- Акрополисууд ихэвчлэн Грекийн хот улсуудын аль хэсэгт байрладаг байсан бэ?
Үзэгдлүүд
Акрополис
- Парфенон - Эртний үеийн хамгийн том Дорик маягийн сүм, Акрополисын төв барилга.
- Эрехтион - Баганын зориулалттай эмэгтэй хүний баримал дүрс (Кариатид) бүхий Ион маягийн сүм.
- Чалкотек - Паллас Афина -д зориулсан зан үйлийн бэлгийг хадгалах зориулалттай танхим ("хүрлийн сан")
- Афинагийн хөшөө - Шинжлэх ухаан, мэргэн ухааны охин тэнгэр, нэрээр нь нэрлэгдсэн хотын авран хамгаалагч.
- Брауронион - Ан агнуурын цэвэр ариун охин тэнгэр Артемисийн мөргөлийн газар болгон барьсан сүм.
- Пропиле - Эртний Грекийн үүдний барилга. Акрополисын үүд нь хоёр танхим, таван гарцтай байв.
- Афина Нике-гийн сүм - Уг сүм нь Афина ('Ялагч Афина')-д зориулан баригдсан Ионы маягийн баганат сүм юм.
- Афин - Эртний Грекийн хамгийн чухал хот улсуудын нэгийн төв. Афина охин тэнгэрийн нэрээр нэрлэсэн.
- Эгийн тэнгис - Газар дундын тэнгисийн нэгэн сунасан булан юм. Гадаргуу нь 214,000 км2 талбайтай.
- Пирей - Афинаас баруун өмнөд зүгт орших Эгийн тэнгисийн эрэг дээрх хот. Эртний Афины боомт байжээ.
- зам - Афиныг Пирейтэй холбосон ханаар хүрээлэгдсэн зам. Худалдаа арилжааны дийлэнх барааг энэ замаар боомтоос хот руу тээвэрлэдэг байсан.
Афины цайз
Акрополис (цайз)-ууд нь эртний Грекд ихэвчлэн шашны зориулалтаар ашиглагддаг барилгын цогцолборууд байжээ. Эдгээр нь ерөнхийдөө хотын төвд, дов толгод, өндөрлөг дээр байрладаг байв. Хамгийн алдартай нь Афин хотод далайн түвшнээс дээш 150 м-ийн өндөртэй хөх саарал шохойн чулуун хадны оройд байрладаг Акрополис юм.
Афины ардчиллын алтан үе буюу НТӨ 5-р зуунд Перикл эртний үеийн хамгийн алдарт урлаачдын нэг Фидиасд зураг төслийг нь гаргахыг даалгажээ. Барилга байгууламжийг Иктинос, Каликрейтс нар удирдаж гүйцэтгэн үржил шимгүй хадан дээр ар араасаа гайхамшигтай барилгууд боссон байна.
Грекийн археологийн нийгэмлэг 19-р зууны хоёрдугаар хагаст Акрополист томоохон хэмжээний малтлага хийсэн боловч сэргээн засварлах ажил нь одоо ч дуусаагүй байна. Акрополис нь 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газрын нэг болон бүртгэгджээ.

Фидиасын цээж баримал
Пропиле
Үүдний сүм
Пропиле гэдэг нь ерөнхийдөө эртний Грекийн үүд хаалганы барилгуудыг хэлдэг. Афины Акрополисын үүдний барилгыг Мнесиклийн төсөл зургийн дагуу НТӨ 437-432 оны хооронд барьсан. (Хэд хэдэн шалтгааны улмаас анхны төлөвлөгөө нь бүрэн хэмжээгээр хэрэгжээгүй.)
Үүдний барилга нь төв танхим, хажуу жигүүрүүдээс бүрдсэн, төв танхим нь багануудтай, зургаан Дор баганын завсраар таван гарц үүссэн байв.
Хаалга руу хөтлөх том шатыг хожим нь, Ромын эриний үед барьсан байна.
Пропилегийн таван хаалга, хоёр танхимаас өнөөдөр зөвхөн самбарт таазны үлдэгдэл, гаднах баганууд үлджээ.

Үүдний сүм өнөө үед
Парфенон
Цэвэр ариун охин тэнгэрийн сүм
Парфенон бол Акрополисын хамгийн сүрлэг, гол байгууламж байв. Эртний үеийн хамгийн том сүмүүдийн нэг бөгөөд Фидиасийн төсөл зургийн дагуу НТӨ 447-432 оны хооронд баригджээ. Барих үйд явцыг Иктинос, Каликрейтс нар удиран бариулсан. Уг сүмийг хотын авран хамгаалагч охин тэнгэр Паллас Афина (Афина Парфенос - Цэвэр Ариун Афина) хэмээх нэрээр нэрлэжээ.
Уг сүмийг Дорийн хэв маягаар барьсан ба шаталсан дэд барилга нь гаднах багануудыг (тойроод нийт 46) болон ханыг тогтоодог. Эмээлэн дээвэр болон товгор дүрсүүдээр чимэглэгдсэн гурвалжин хэлбэртэй хоёр орой (тимпанон) нь баганууд дээр тогтох дам нуруун дээр тавигджээ. Сүмийн гол танхим нь нэг ханаар хоёр хэсэгт хуваагдсан ба Фидиасийн урласан 11-12 м өндөр зааны яс, алтан Афина-гын баримал нь танхимын том хэсэгт байрладаг байсан бол жижиг хэсгийг эрдэнэсийн сан болгон ашиглаж байжээ.

Парфенон өнөө үед
Эрехтион
Кариатидын барилга
Акрополисын өндөрлөг хэсгийг Парфенон ба Эрехтион гэсэн хоёр сүм голчлон эзэлдэг. Эрехтион нь Ионы хэв маягаар баригдсан ба энэ сүмийн онцлог нь тагт шиг танхимыг (гол танхим) тулгуурласан зургаан ширхэг, чулуугаар сийлсэн эмэгтэй хүний дүрст багана юм.
Кариатид нь баганын зориулалтаар ашигладаг эмэгтэй хүний дүрс юм (эрэгтэйг нь атлас дүрс гэж нэрлэдэг). Ийм шийдлийг зөвхөн эртний Грекийн архитектурт ашиглаад зогсохгүй, хожмын уран барилгын хэв маягт ч мөн дуртайяа ашигладаг байв. Эрехтионы баганат танхим нь үүний жишээ болгох эртний барилгууд дотроосоо ч ялгарах гайхалтай сайхан бүтээл юм.

Кариатидууд
Афинагийн хөшөө
Хотыг авран хамгаалагч
Олимпын бурхдын нэг болох хотын авран хамгаалагч Афина нь Зевс, Метисийн дундаас төрсөн хүүхэд хэмээдэг. Түүнийг эртний Грекчүүд мэргэн ухаан, шударга ёс, гар урлал, урлагийн бурхан хэмээн шүтдэг байжээ. (Хэдийгээр тэрээр Xефестийн алхны цохилтоор Зевсийн толгойноос үсрэн гарсан ч эцгийнхээ хамгийн хайртай хүүхэд нь болсон байна.)
Афина бас хотуудын авран хамгаалагч байсан. Тэрээр Аттика дахь нэгэн хотын төлөө Посейдонтой тэмцэлдэж байв. Тэмцээнд охин тэнгэр ялсан тул хотыг түүний нэрээр Афин гэж нэрлэжээ. Иймээс мэдээжээр Акрополисын хамгийн чухал барилгууд нь хотыг хамгаалагч охин тэнгэр (Афина Полиас) -т зориулагдан баригдсан байдаг. Фидиас Афинаг шүтэн дээдэлдэгээ өөр бас нэг гайхалтай бүтээлээр илэрхийлжээ. Тэрээр цайзын задгай талбарт асар том хүрэл хөшөө босгож, тэр нь тэнгэр цэлмэг үед асар холоос ч харагддаг байв.

Хотын хамгаалагч Паллас Афина
Цаг хугацааны аялал
Парфенон (огтлол)
- орой
- карниз
- тимпанон - Эмээлэн дээвэрт барилгуудын гурвалжин, эсвэл хагас дугуйрсан, тавцангаар тусгаарлагдсан оройн хэсэг юмуу бүхээг. Тэдгээр нь ихэвчлэн барималт чимэглэлтэй байдаг.
- тавцан
- 31 м
- описфонаос - Арын баганат танхим
- 70 м
- одисфодомос - Энэ үг нь анхандаа сүм дотор буй, гэхдээ танхимтай холбогдоогүй хэсгийг хэлдэг байв.
- гаднах баганат танхим
- Дорийн багана - Богино талд нь найман багана, урт талд нь арван долоон Дорийн багана суурилуулсан байв.
- метопе - Дорийн маягийн сүмүүдийн тавцангийн фриз дэхь, ихэнхдээ товгор чимэглэлтэй тэгш өнцөгт архитектурын элемент.
- акротерион - Барилгын чимэглэл
- Парфенон - Паллас Афина охин тэнгэрт зориулагдан баригдсан Афины Акрополис дахь хамгийн том сүм. Фидиасын төсөл загвар дээр үндэслэн Иктинос, Калликратс нар 10 жил үргэлжилсэн барилгын ажлыг удирдан явуулжээ. Барилга нь НТӨ 438 онд баригдаж дуусчээ.
- дээврийн бүтэц
- танхим (naos) - Грек, Ромын сүм хийдийн ханаар тусгаарласан дотоод танхим, энд тахин шүтэх хөшөө байрладаг байсан.
- Ионы баганууд - Парфенонд дөрвөн ширхэг Ион багана чимэглэсэн байв. Энэ нь нэг барилгын дотор Дорийн болон Ионы элементүүдийг хамтатгах анхны тохиолдол байсан.
- баруун талын оройн чимэглэл - Энэ нь Паллас Афина, Посейдон хоёрын Аттикагийн төлөөх тэмцлийг дүрсэлсэн байдаг.
Паллас Афина
- Паллас Афинагийн хөшөө - 12 м өндөр энэхүү хөшөөг Фидиас урлажээ. Охин тэнгэрийн цагаан арьсыг зааны ясаар илэрхийлсэн байв.
- дуулга - Энэ нь сфинкс болон далавчтай мориор чимэглэгдсэн байв.
- ялалтын охин тэнгэр - Ялалтын жигүүрт охин тэнгэрийн баримал
- Дорийн багана - Танхимын дотор урт хажуугийн ханануудын дагуу арав-арав, арын богино хананы дагуу таван Дорийн баганыг босгосон байв.
- бамбай - Грекчүүд болон Амазонуудын хоорондох тулааны дүрслэлээр чимэглэгдсэн.
- танхим (naos) - Грек, Ромын сүм хийдийн ханаар тусгаарласан дотоод танхим, энд тахин шүтэх хөшөө байрладаг байсан.
Афин
- газар тариалангийн талбай
- хотын хаалга
- хотын хана
- Акрополис - Цайз нь хамгаалахад хялбар өндөр толгод дээр баригдсан. Эртний Грекийн полисын шашны төв нь байв.
- Аресийн дов - Ареоспаг. Акрополисын баруун хойд талд байрлах дов бөгөөд өмнө нь энд Аресийн довын зөвлөлийн хурал болдог байв.
- агора - Зах зээл ба шүтлэгийн газар. Эртний Грекийн хотуудын худалдаа, улс төр, шашны гол төвүүдийн нэг.
- орон сууцнууд
Акрополисууд нь эртний Грекийн хот улсуудад чухал байр суурь эзэлдэг байв. Эдгээр цайзыг полисын төв хэсэгт, хамгаалахад хялбар газар барьдаг ба хотыг хамгаалах зориулалтын хажуугаар шашны төвүүд болон ашиглагддаг байжээ.
Афины цайз нь олон акрополийн дунд онцгой байр суурь эзэлдэг байв. Түүнийг Эртний Грекийн ижил төстэй барилгуудын дотроос дээгүүр өргөсөн тал нь зөвхөн түүний хэмжээ, дизайн, барилгын ур хийц нь төдийгүй түүхэн ач холбогдол нь юм. Аттикын өндөрлөг дэх шохойн чулуун хадан дээр байрлах Акрополис нь НТӨ 5-р зуунд Периклийн энх тайван эрин үед баригджээ. Шашны сэдэвт бүтээлүүдийн ерөнхий зохион бүтээгч нь эллинизмын хамгийн алдартай уран барималчдын нэг Фидиас байв.
Цогцолборт үүдний сүм болох Пропиле нь шашны талбарлуу орох хаалга болж байв. Том гантиг хаалгыг нь Мнесикл зохион бүтээжээ.
Ромын эрин үед шат нэмж барьсан бөгөөд үүний дэргэд Ионы архитектурын шилдэг жишээнүүдийн нэг болох Афина Нике-гийн сүм байрлаж байв.
Хотын дээр сүндэрлэн харагдах хадан дээр байрлах барилгуудын ихэнхийг хотыг хамгаалагч бурхан Афинаг хүндэтгэн зориулж босгосон байв. Акрополисын төвд, ил задгай талбарт Афинагийн сүрлэг том хүрэл хөшөө сүндэрлэн, хайрт хотоо харуулдан хамгаалдаг байв.
Чалкотек (буюу "хүрлийн сан") нь охин тэнгэрт зориулсан зан үйлийн бэлгийг цуглуулдаг газар байжээ.
Акрополисын барилгуудын нэг нь эртний ертөнцийн хамгийн том, хамгийн алдартай сүмүүдийн нэг болох Парфенон юм. Фидиасын төсөл дээр үндэслэн Иктинос, Калликратс нар Дорийн барилгын хэв маягийг Ион элементүүдтэй хослуулсан энэхүү урлагийн бүтээлийг барих ажлыг удирджээ. Сүмийн том танхимд эллинизмийн хамгийн алдартай уран барималын бүтээл болох Афинагийн 12 метр өндөр баримал байв.
Зевсийн хайрт охиноос гадна бусад бурхадын шүтээн ч бас Акрополисд байсан. Акрополисын шашны сүмүүдийн нэг Эрехтион нь тулгуур баганын зориулалттай эмэгтэй хүний дүрст кариатидуудаараа нэр алдартай болсон байна. Артемисын шүтээнээс (Брауронион) харамсалтай нь зөвхөн балгас л үлджээ. Жил бүр олон зуун мянган жуулчид зорин очдог Афины Акрополис нь 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвт газруудын жагсаалтад зохих байр сууриа эзэлжээ.