Байгаль орчны бохирдол
Байгаль орчны бохирдол
Орчны бохирдол нь хүний үйл ажиллагааны байгальд үзүүлэх сөрөг нөлөө юм.
3 – 12-р анги
mozaLink
/Веб холбоос
Үзэгдлүүд
 
                                    Төрөл
- агаарын бохирдол
- усны бохирдол
- хөрсний бохирдол
- дуу чимээний бохирдол
- гэрлийн бохирдол
- дулааны бохирдол
- цацраг идэвхит бохирдол
- үзэгдэх орчны бохирдол
Байгаль орчны бохирдол нь хүний үйл ажиллагааны байгальд үзүүлэх сөрөг нөлөө юм. Өнөө үед хүрээлэн буй орчны бохирдол маш түгшүүртэй асуудал болжээ. Хүний үйл ажиллагаа нь агаар мандал, чулуун мандал, усан мандал болон амин мандлыг ч сүйтгэж байна. Өөрөөр хэлбэл, бохирдол нь манай гаригийн бүх давхаргад нөлөөлж, ихэнх тохиолдолд эргэж сэргэхээргүй хохирол учруулдаг.
 
                                    Шалтгаан
- хүн амын хэт өсөлт
- хэрэглээ
- айл өрх
- хог хаягдал
- эрчим хүч үйлдвэрлэл
- аж үйлдвэр, үйлдвэрлэл
- хаягдал ус
- зам тээвэр
- хөдөө аж ахуй
- загас агнуур
- аялал жуулчлал
Хүн төрөлхтөн бол хүрээлэн буй орчны бохирдлыг гол үүсгэгч нь юм. Хүн амын тоо өссөөр байгаа бөгөөд үүнийг даган хэрэглээ нэмэгдэж байна. Мөн амьдралын түвшин дээшлэх тусам хүмүүсийн хэрэгцээний зүйлс улам ихэсдэг. Энэхүү өсч буй хэрэгцээг хангахын тулд илүү их эрчим хүч, мөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хэрэгтэй болно. Мөн бид хэдий чинээ их хэрэглээтэй байх тусам төдий чинээ хог хаягдал, хаягдал ус их гаргана гэсэн үг.
 
                                    Нөлөө ба үр дагавар
- дэлхийн дулаарал - Дэлхийн агаарын дундаж температур байнга нэмэгдэж байна.
- хүлэмжийн хийн нөлөө - Сүүлийн 100 жилийн хугацаанд хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдсэн. Эдгээр хий нь дулааныг Дэлхийн гадаргад ойр тогтоон барьж, агаар мандлаас гадагшлуулдаггүй.
- хог хаягдал ялгаруулах - Хүн амын хурдацтай өсөлт болон хэрэглээ нэмэгдэж байгаагаас шалтгаалан Дэлхий дээрх хог хаягдал улам бүр нэмэгдсээр байна.
- амьдрах нөхцөл доройтсон газар - Дэлхийн дулаарал болон ундны ус, хүнсний хомсдол зэргээс шалтгаалан зарим нэг газар нутаг хүн амьдрах боломжгүй болсон.
- бохирдсон ус - Хүний үйл ажиллагааны улмаас гадаргын болон гүний ус бохирддог.
- oзоны цоорхой - Агаар мандалд хлор, фтор, бромын ялгаруулснаар озоны давхарга гэмтдэг. Эдгээр бодис нь ихэвчлэн янз бүрийн үйлдвэрлэлийн үйл явцын (хүнд үйлдвэр гэх мэт) дайвар бүтээгдэхүүн боловч дотоод шаталтат хөдөлгүүрээс ялгардаг.
- утаа - Автомашинаас гардаг болон чулуужсан түлш шатаах үед ялгардаг бохирдуулагч бодис утааг (утаат мананг) үүсгэдэг.
- хүчиллэг бороо - Автомашин болон аж үйлдвэр хүхрийн исэл, азотын исэл ялгаруулдаг. Эдгээр химийн бодис нь агаар дахь усны дусалтай урвалд орж хүчил үүсгэдэг. Энэ дусал нь хүчиллэг бороо болон орж, гүний усны түвшин хүртэл хөрсөнд нэвчдэг.
- химийн бордоо ба пестицид - Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйл явцад химийн хорт бодис байгальд тархаж, уснаас ууршин агаарт дэгддэг.
- ойгүйжилт - Түймэрт шатсан газраас агаар, хөрс, усанд шингэх үнс, нитрат, органик нүүрстөрөгч нь экосистемд бүхэлд нь сөрөг нөлөө үзүүлдэг.
- эвтрофикаци - Агаар, усны азот, фосфорын хэт их агууламжаас үүдэлтэй шим тэжээлийн бохирдол нь усанд замаг хэт ихээр үржихэд хүргэж, усны чанарт сөргөөр нөлөөлдөг. Ус нь булингартай болж, нуурын гүнд гэрэл хүрэхгүйгээс үүдэн усны ургамал үхдэг. Энэ нь усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч усны зарим төрөл зүйлийн амьтад устаж үгүй болоход хүргэдэг.
- хуванцар хаягдал - Хуванцар хог хаягдал маш удаан задардаг. Түүнээс гадна задралынх нь явцад хорт бодис хөрсөнд шингэдэг.
- том хотын дулааны арал - Барилга байгууламж, үйлдвэр мөн замын хөдөлгөөнөөс үүсэх илүүдэл дулаан нь салхиар дамжин илүү хол тархаж, агаарын дундаж температурыг улам нэмэгдүүлдэг.
- уур амьсгал өөрчлөлт - Хүлэмжийн хийн агууламж ихэссэнээр агаарын дундаж температур нэмэгдэж, уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэнэ.
- цөлжилт - Температурын өсөлтийн үр дүнд зарим газар нутаг цөлжиж, улмаар үржил шимгүй болно.
- мөстлөг, мөнх цас хайлах - Дэлхийн дулаарлаас үүдэн мөстлөг, мөсөн гол хайлан мөсөн бүрхүүлж үгүй болж далайн түвшин нэмэгдэж байна.
- ундны усны хомсдол - Цөлжилтөнд нэрвэгдсэн бүс нутаг ихэвчлэн ундны усны хомсдолд ордог.
- хүнсний хомсдол - Хөрсний үржил шим бурснаар ургамлын гарц буурч, хүнс хомсдож эхэлнэ.
- экосистем болон идэш тэжээлийн хэлхээ өөрчлөгдөх - Амьдрах нөхцөлд гарсан өөрчлөлт болон амьд организм устах нь идэш тэжээлийн хэлхээ болон экосистемийг бүхлээр нь сүйдэхэд хүргэдэг.
- зэрлэг байгаль устах - Уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хог хаягдлаас ялгарах химийн бодис, хүчлийн бороо, эвтрофикаци зэрэг нь бүгд амьд организмыг устах аюулд байна.
- өвчин, тахал - Хэт халуун, бохирдсон хүнс, ус нь Дэлхий дээрх бүх амьд организмд нөлөөлөхүйц өвчин, тахал үүсгэдэг.
- усны бохирдол - Усны бохирдол нь усан дахь амьд организмыг устгадаг. Бохирдсон уснаас болж янз бүрийн өвчин, тахлын тархалт нэмэгдэх нөхцөл бүрддэг.
- далайн хогон арал - Хог хаягдал, тэр дундаа хуванцар хог хаягдал асар их хэмжээгээр үүсч байгаагаас далай дээр хэдэн сая хавтгай дөрвөлжин километр талбай бүхий хөвөгч хогон арал үүсч, далайн амьдралд аюул учруулж байна.
- шилжилт хөдөлгөөн - Хүмүүс хоол хүнс, усны хомсдолоос болж амьдрах боломжгүй болсон нутгаасаа амьдрахад таатай бүс нутаг руу бөөнөөр шилжин нүүдэг.
- хөрсний элэгдэл эвдрэл - Ургамлан нөмрөг устсанаар хөрсний элэгдэл түргэсч, тухайн газар нутаг үржил шимгүй болно.
- эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх - Дэлхийн дулаарал, хот суурин газрын дулааны арал үүссэний улмаас хүмүүс сэрүүсгэх төхөөрөмжийг байнга ашиглах болж, энэ нь эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг. Өсөн нэмэгдсэн эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд олон улсад байгалийг бохирдуулж, дэлхийн дулаарлыг түргэсгэдэг цахилгаан станцыг нэмж барьж байна.
- далайн түвшин нэмэгдэх - Дулаарал болон мөстлөг, мөнх цас хайлах явцад далайн түвшин нэмэгдэж, далайн эргийн хот болон нам дор орших арал усанд автах аюул заналхийлж байна.
Нөлөөлөл
Ой хээрийн түймэр, замын хөдөлгөөнөөс үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар исэл, мал аж ахуйн үйл ажиллагааны явцад ялгардаг метан зэрэг зарим бохирдуулагч нь агаар мандалд хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, дэлхийн дундаж температурыг тасралтгүй өсөхөд хүргэдэг.
Агаар мандалд ялгарч буй хүнд үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн болох бусад төрлийн бохирдуулагч бодис нь дэлхийг бүрхсэн озоны давхрагыг сүйтгэдэг. Томоохон хотуудын агаарын чанар нь утаа болон дулааны бохирдлоос болж улам бүр доройтож байна.
Химийн бордоо, пестицид, амьтны гаралтай бордоо болон төрөл бүрийн тос усыг бохирдуулдаг. Олон улс оронд хаягдал усыг цэвэршүүлэх асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй бохирдуулагч бодис нь уснаас хөрсөнд нэвчин шингэдэг. Хог хаягдлын хэмжээ ихсэх нь хөрсөнд ихээхэн дарамт учруулдаг. Зарим хог хаягдал задрахад хэдэн мянган жил шаардагддаг бол энэ хугацаанд уг хогноос хорт бодис хөрсөнд тасралтгүй шингэдэг.
Үр дагавар
Дэлхийн дулаарал, мөн хот суурин газрын дулааны арал үүссэний улмаас хүмүүс сэрүүцүүлэх төхөөрөмжийг байнга ашиглах болж, эрчим хүчний хэрэглээ улам нэмэгддэг. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд олон улсад байгаль бохирдуулан дэлхийн дулаарлыг хурдасгах цахилгаан станцыг нэмж барьж байна. Дэлхийн дулаарал нь уур амьсгалын өөрчлөлтийг уулам даамжруулдаг. Зарим газар цөлжиж, хөрс нь үржил шимгүй болсноор хангалттай хоол хүнсээр хангаж чадахгүй болдог. Цөлжилтөнд нэрвэгдсэн бүс нутагт бас нэг ноцтой асуудал бол ундны усны хомсдол юм.
Дэлхийн дулаарлын улмаас мөстлөг, мөнх цас хайлан мөсөн бүрхүүл үгүй болж, далайн түвшин нэмэгдэхэд хүрдэг.
Уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдлаас ялгарах химийн бодис, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйл ажиллагаа, хүчиллэг бороо, түүнчлэн эвтрофикациас болон ан амьтад устаж байна. Амьдралын нөхцөл байдлын өөрчлөлт болон ан амьтад устах нь идэш тэжээлийн хэлхээ болон экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.
Ус бохирдвол усны амьд организмыг сүйтгэх болно. Хэт халуун болон, бохирдсон усны эх үүсвэр, хоол хүнс нь өвчин тархах нөхцөл бүрдүүлдэг бөгөөд эцэстээ тахал болох ч магадлалтай.
Дэлхийн дулаарал, ундны ус, хүнсний хомсдолын улмаас их хэмжээний газар нутаг амьдрах нөхцөл доройтдог. Иймээс асар олон тооны хүмүүс ийм газар нутгаас амьдрах таатай нөхцөлтэй газар руу шилжин нүүхэд хүрдэг.
 
                                    Та юу хийж чадах вэ?
- цэвэр усны оронд цоргоны ус
- хуванцар савны оронд шил
- нийлэг торны оронд даавуун тор
- ашигласан тосыг ангиллах хогийн саванд цуглуулах
- пестицидийг багасгах
- хог хаягдлыг багасгах
- компост, бордоо хийх
- ургамал тариалах
- автомашин унахаа багасгах
- дизелийн оронд цахилгаан мотор
- эрчим хүчинд хэмнэлттэй гэр ахуй
- Хуванцар савлагаатай цэвэр усны оронд цоргоны ус уух - Хуванцар сав нь байгаль орчинд ихээхэн ачаалал учруулдаг.
- Хоолоо хуванцар саванд хийхийн оронд шилэн сав хэрэглэх - Хуванцар сав нь байгаль орчинд ихээхэн ачаалал учруулдаг.
- Нийлэг торны оронд даавуун тор хэрэглэх - Хуванцар сав нь байгаль орчинд ихээхэн ачаалал учруулдаг.
- Ашигласан тосыг угаалтуурт асгахын оронд дахин боловсруулалтад цуглуулах - Нэг дусал тосыг угаалтуурт асгахад 1000 литр усыг бохирдуулдаг.
- Хөрс боловсруулалтанд химийн бодис аль болох бага ашиглах - Химийн бодис ашиглахыг багасгаснаар газрын доорхи ус химийн бодисоор бага бохирдоно.
- Хог хаяхаа багасгах - Хог хаягдал нь маш удаан хугацаанд задардаг бөгөөд задралын явцад хөрс химийн бодисоор бохирддог.
- Компостлох - Компостлох нь хүнсний хаягдал болон бусад органик материалыг үнэ цэнэтэй зүйл болгон хувиргадаг. Хөрсөнд нэмсэн компост нь хөрсний шинж чанарыг сайжруулж, хөрсийг элэгдлээс сэргийлэн цөлжилтөөс хамгаалдаг.
- Ойр орчиндоо ургамал тарих - Бид орчноо хэдий чинээ ургамалжуулах тусам төдий чинээ хөрсөө хамгаалдаг. Ургамал нь хөрсний бүрхэвч болж, илүүдэл усыг шингээж, хөрсийг үндсээрээ бэхэлдэг.
- Машинаас аль болох татгалзах, багасгах - Дугуй унах, явган явах, нийтийн тээврээр зорчихыг чухалчил! Ингэснээр агаарын бохирдол багасах болно.
- Дизель хөдөлгүүртэй автомашины оронд цахилгаан машин ашиглах - Дизель түлшээр ажилладаг автомашин их хэмжээний тоосонцор ялгаруулдаг. Үүний ихэнх нь хөө тортог бөгөөд тортог нь шатаагүй нүүрсустөрөгчийг холбодог.
- Ахуйн хэрэглээндээ эрчим хүчний хэмнэлттэй эх үүсвэр ашиглах - Гэртээ хоол хийх, гэрэлтүүлэх, халаахдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах.
Хэрэв бид байгаль орчноо хамгаалах арга хэмжээг яаралтай авахгүй бол бохирдол нь маш богино хугацаанд гамшигийн байдалд хүрч болзошгүй юм. Хүн бүр хэрэглээгээ ухаалаг шийдэж, амьдралын хэв маягаа өөрчилснөөр хувь нэмрээ оруулж чадна. Жишээлбэл, хуванцар бүтээгдэхүүн бага хэрэглэж, машинаар бага явж, хог хаягдлаа ангиллан цуглуулж, компост хийж, эрчим хүчний хэмнэлттэйгээр амьдрах гэх мэт. Жижиг алхам бүр нэмэртэй байдаг.
 
                                    Нийгмийн түвшинд Бид юу хийж чадах вэ?
- улс төрийн шийдвэр гаргах
- оновчтой бодлого боловсруулах
- ойжуулах
- байгаль орчныг хамгаалахад хөрөнгө оруулах
- хог хаягдлын зохист менежмент хэрэгжүүлэх
- хаягдал ус цэвэршүүлэх
- байгаль орчноо хамгаалах
- нийтийн тээвэр ашиглах
- бохирдуулагч ялгаруулдаг техник технологийг хорих
- Улс төрийн бодлого, шийдвэр голлох үүрэг гүйцэтгэдэг - Төрийн албан хаагчдыг сонгохдоо хариуцлагатай шийдвэр гаргах.
- Оновчтой хууль, бодлого боловсруулан дэмжих хэрэгтэй - Байгаль орчныг хамгаалахын тулд зохих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.
- Ой модыг огтлохын оронд нь мод тарих ойжуулах шаардлагатай - Мод тарьснаар хөрсийг элэгдлээс урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд ингэснээр бордоо, пестицид усанд холилдох нь багасна.
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр түлхүү ашиглах хэрэгтэй - Чулуун нүүрс ашигладаг цахилгаан станц агаар мандлыг асар ихээр бохирдуулдаг.
- Хог хаягдлыг зохистой ангиллах, боловсруулах, дахин ашиглах шаардлагатай - Хог хаягдлын менежментийн дүрэм журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд хорт бодис хөрсөнд хаягддаг.
- Хаягдал усыг цэвэршүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй - Хөгжиж буй улс орнуудад хаягдал усны 95% нь цэвэршүүлээгүй байгальд цутгадаг.
- Байгаль орчноо зөв ашиглан, хамгаалцгаая - Байгаль хамгаалал нь бид бүгдийн нийтлэг эрх ашиг юм.
- Нийтийн тээврийн хөгжил маш чухал үүрэгтэй - Нийтийн тээвэр сайжруулах, унадаг дугуй болон явган зорчигчдод ээлтэй зам сүлжээг хөгжүүлэх шаардлагатай.
- Бохирдуулагч бодисын ялгарлыг хянах хэрэгтэй - Бүх төрлийн үйлдвэр, аж ахуйн нэгж нь агаар, ус, хөрсийг аль болох бага бохирдуулах ёстой.
Байгаль орчноо хамгаалах нь нийгэм даяараа нухацтай хандах ёстой асуудал юм. Байгаль хамгааллын санхүүжилтийг бодлогоор зохицуулах ёстой учраас хууль тогтоогч нар энэ тал дээр чухал үүрэг гүйцэтгэдэг. Засгийн газар ойжуулалтыг дэмжиж, нийтийн тээврийг байнга сайжруулж байх ёстой. Мөн хог хаягдлын менежмент, хаягдал усыг цэвэршүүлэхэд онцгой анхаарал хандуулж, байгаль орчинд хортой технологийн хэрэглээг зогсоох хэрэгтэй.
 
                                    Дэлхийн түвшинд Бид юу хийж чадах вэ?
- хүн амын хэт өсөлтийг зогсоох
- дэлхийн хэмжээнд арга хэмжээ авах
- шинэ технологи дэлгэрүүлэх
- агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах
- Дэлхийн хүн амын хэт их өсөлтийг сааруулах шийдлийг олох хэрэгтэй - Одоогийн байдлаар дэлхийн хүн ам 7.5 тэрбум давж байгаа бөгөөд 2024 он гэхэд 8 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий. Байгаль орчны ийм их ачаалалтай үед дэлхий маань урт хугацаанд хичнээн хүнийг тэжээж чадах нь тодорхойгүй байна.
- Асуудлыг шийдэхийн тулд дэлхийг хамарсан хөтөлбөрүүд эхлүүлэх хэрэгтэй - Байгаль орчны ачааллыг багасгахын тулд орон нутгийн болон үндэсний хэмжээнд арга хэмжээ авах нь ихэвчлэн хангалтгүй байдаг тул дэлхий нийтийн ажиллагаа шаардлагатай байдаг. Жишээлбэл: "Далай цэвэрлэх" хөтөлбөр гэх мэт.
- Шинэ шинэлэг техник технологийг өргөнөөр хэрэглэх - Байгальд ээлтэй технологийг дэлхийн хэмжээнд, бүх улс оронд нэвтрүүлэх ёстой.
- Агаар мандалд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах, арилгах хөтөлбөр боловсруулах ёстой - Агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг үйлдвэрлэлийн хэмжээнд, өөрөөр хэлбэл жилд тэрбум тонноор нь бууруулах технологийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутаг, улс үндэстний хүрээнд арга хэмжээ авах нь хангалтгүй, харин "Далайг цэвэрлэх төсөл" гэх мэт Дэлхий нийтийг хамарсан төсөл хөтөлбөр хэрэгтэй. Дэлхий хэдэн хүнийг тэжээж чадахыг нарийн мэдэхгүй байгаа тул бид хүн амын хэт өсөлт, хэт хэрэглээг шийдэх гарцыг олох ёстой.
Байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэл, зам тээвэр, савлагааны технологийг дэлхий даяар дэлгэрүүлэх ёстой. Мөн жил бүр олон тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд ялгардагийг шинэ технологийн шийдэл ашиглан бууруулах шаардлагатай байна.