Сагс
Сагс хоосон байна

Ширхэг:
0

Нийт:
0

Чих болон чихний сонсголын явц

Чих нь агаарын чичирхийллийг тархи боловсруулах цахилгаан дохио болгон хувиргадаг.

6 – 12-р анги

mozaLink

/

Веб холбоос

Асуултууд

  • Зөв үү, буруу юу? Чихний дун нь шингэнээр дүүрсэн байдаг, энэ шингэнийг дөрөө ясны чичирхийлэл хөдөлгөөнд оруулдаг.
  • Зөв үү, буруу юу? Нэг адил давтамжтай дуу чимээ нь чихний дунгийн адил нэг хэсэгт л шингээгддэг.
  • Зөв үү, буруу юу? Дөш яс чихний хэнгэрэгт хүрэлцэн байрладаг хамгийн гадна талын яс.
  • Зөв үү, буруу юу? Дууны долгионыг сонсох мэдрэхүй Еустакын хоолойд үүсдэг.
  • Зөв үү, буруу юу? Еустакийн хоолойг бас аудио хоолой ч гэж нэрлэдэг.
  • Зөв үү, буруу юу? Дөрөө ясны ул нь чихний дунгийн зууван цонхонд наалдан байрладаг.
  • Эрүүл хүний чих ойролцоогоор хэдээс хэдэн Гц-ийн хоорондох мужид багтах долгионыг мэдрэх чадвартай вэ?
  • Дунгийн суурь хэсэгт ямар дуу чимээ шингээгддэг вэ?
  • Сонсголын төв нь тархины аль хэсэгт байрладаг вэ?
  • Хэнгэрэгний хөндий нь хамар хоолойн хөндийтэй юугаар холбогддог вэ?
  • Гадна чих, дунд чих хоёрыг юу тусгаарладаг вэ?
  • Чихний аль хэсэгт цахилгаан дохиолол үүсдэг вэ?
  • Чихний дун хаана байдаг вэ?
  • Чихний дэлбэнгийн ихэнх хэсэг нь юунаас бүтсэн байдаг вэ?
  • Дараах яснуудын аль нь чихний яс БИШ вэ?
  • Дуу чимээг сонсох мэдрэмж хаана үүсдэг вэ?
  • Бүдүүн дуунаас үүдэлтэй нам давтамжтай долгион Базилар мембраны аль хэсэгт нь чичиргээ үүсгэдэг вэ?
  • Тархины аль мэдрэлийг сонсгол-тэнцвэрийн мэдрэл гэж нэрлэдэг вэ?
  • Чихний яснууд хаана байдаг вэ?

Үзэгдлүүд

Сонсголын явц

Сонсголын явц

  • чихний дэлбэн - Дууны долгионыг цуглуулан сонсголын сувагт дамжуулдаг. Дийлэнх хэсэг нь мөгөөрснөөс тогтдог.
  • гаднах сонсголын суваг - Дууны долгионыг чихний хэнгэрэгт дамжуулдаг. Энэ сувгийг бүрхсэн арьс нь хулхи ялгаруулдаг ба хулхи нь тэр хэсгийн арьсыг гэмтэх, үрэвсэхээс хамгаална. Хулхи хэт их хуримтлагдвал сонсголын суваг бөглөрөх аюултай ба энэ үед чих хэсэг зуур сонсголгүй болно гэсэн үг.
  • дунд чих - Хэнгэрэгийн хөндий ба үүний дотор байрлах чихний яснуудаас бүрдэнэ. Хамар хоолойн хөндийтэй Еустакийн хоолойгоор холбогддог.
  • дотор чих - Хүн тэнцвэрээ хадгалах, дуу чимээ сонсоход маш чухал үүрэгтэй эрхтэн юм.
  • сонсголын мэдрэл - 8-р тархины мэдрэл, энэ нь чихний дунгаас ирэх дохиоллыг тархинд дамжуулж өгдөг. Энэхүү мэдрэл нь тэнцвэр хадгалах талаархи мэдээллийг бас дамжуулдаг ба сонсгол-тэнцвэрийн мэдрэл ч гэж бас нэрлэдэг.
  • сонсголын зам - Сонсголын мэдрэлийн тархин дахь үргэлжлэл. Ширхэгүүд нь харааны төвгөрөөр дамжуулан сонсголын төвд мэдрэмжийг хүргэнэ.
  • сонсголын төв - Их тархины чамархайн дээд хэсгийн атираанд байрлана. Энд дуу чимээний мэдрэмжийг боловсруулдаг. Дууны өндөр намаас шалтгаалан өөр өөр хэсэг нь идэвхжинэ.
  • Еустакын хоолой - Энэ нь хамар хоолойн хөндийг дунд чих (хэнгэрэгийн хөндий)-тэй холбож, дунд чихийн даралт, гаднах орчингийн агаарын даралтыг тэнцүүлж өгдөг. Ихэвчлэн залгих үед нээгддэг. Хэрвээ удаан хугацаагаар хаагдвал дунд чихний даралт буурч, чих бөглөрөх мэдрэмж төрнө. Гаднах орчингийн агаарын даралт өөрчлөгдөхөд, чих тогших мэт чимээ сонсогддог, энэ үед Еустакийн хоолой нээгдэж хэнгэрэгийн хөндийд агаар орно (гаднах даралт их үед), эсвэл хэнгэрэгийн хөндийгээс агаар гадагшлана (гаднах даралт бага үед).
Чих

Чихний яснууд

Чихний яснууд

  • чихний хэнгэрэг - Гадна чихийг дунд чихээс тусгаарладаг зөөлөн эд бүхий хальс. Дууны долгионы нөлөөгөөр чичирж эхлэх ба энэ чичиргээг чихний яснуудад дамжуулдаг. Чихний хурц үрэвслийн үед чихний хэнгэрэгт бага зэрэг зүсэлт хийж, үрэвссэн идээ нь дунд чихнээс урсан гарах нөхцлийг бүрдүүлж өгнө.
  • алх - Чихний яснуудын хамгийн гаднах нь ба хэнгэрэгийн чичиргээг дөш ясанд дамжуулж өгнө.
  • дөш - Дунд талын яс нь, алхны чичиргээг дөрөө ясанд дамжуулна.
  • дөрөө - Чихний яснуудаас хамгийн дотор талын яс, энэ нь дөш ясны чичиргээг чихний дунруу дамжуулдаг.
Чихний дун

Чихний дун

  • гурван хагас дугуй суваг - Толгойн эргэх хурдыг мэдрэнэ. Хэрвээ бидний толгой аль нэг зүгрүү эргэвэл хагас дугуй сувгуудын мэдрэгчид дохиолол үүсэн сонсголын мэдрэл (сонсгол-тэнцвэрийн мэдрэл ч гэж нэрлэдэг)-ийн ширхгээр дамжуулан тархинд хүргэнэ.
  • скала вестибули - Скала вестибули доторхи шингэн (перилимф) нь дөрөө ясны чичиргээнийг мэдрэн, чичрэх хөдөлгөөнийг дунгийн орой хэсэгрүү тархаана.
  • скала медиа - Дээд талаасаа Рейсснерийн мембранаар скала вестибулагаас тусгаарлагдана, доод талаасаа базилар мембранаар хаагдана. Дотроо шингэн (эндолимф)-ээр дүүрсэн байдаг.
  • скала тимпани - Дотроо шингэн (перилимф)-ээр дүүрсэн байдаг. Энэ сувагт долгион нь дунгийн оройноос суурьлуу зүглэн тархдаг.
  • сонсголын мэдрэл - 8-р тархины мэдрэл, чихний дунгаас ирэх дохиоллыг тархинд дамжуулж өгдөг. Энэхүү мэдрэл нь тэнцвэр хадгалах талаархи мэдээллийг бас дамжуулдаг ба сонсгол-тэнцвэрийн мэдрэл ч гэж бас нэрлэдэг.
  • дугуй цонх - Үүнийг зөөлөн эдийн хальс бүрхсэн байдаг. Долгион нь чихний дунгийн доод суваг дахь шингэнд дугуй цонхны зүгт тархдаг ба энэ нь дунгийн „гарц” юм.
  • зууван цонх - Энэ нь зөөлөн эдээс бүрдсэн зууван мембранаар бүрхэгдсэн байдаг ба дөрөө ясны ул энэ мембрантай наалдан байрладаг. Дөрөө яс чичирхэд чичиргээ уг мембранаар чихний дунгийн дээд сувгийн шингэнд дамжина. Зууван цонхыг чихний дунгийн „үүд хаалга” нь гэж хэлж болох юм.
Кортигийн эрхтэн

Кортигийн эрхтэн

  • үсний эс - Долгион шингээгдэх үед базилар болон текторын мембран нь бие биеэсээ харьцангуйгаар хөдлөн зөрнө.Текторын хальс нь Кортигийн эрхтний үсний эсний гадаргуу дээрх үсэнд хүрэлцэж, махийлгана. Үүнээс үүдэн үсний эсүүдэд дохиолол үүсдэг. Байнга чимээ шуугианд байх үед үсний эс үхэж, сонсгол бүрмөсөн муудах аюултай. Ийм учраас ажлын газрын дуу чимээний хамгаалалт нь маш чухал байдаг.
  • текторын мембран - Долгион шингээгдэх үед базилар болон текторын мембран нь бие биеэсээ харьцангуйгаар хөдлөн зөрнө. Текторын хальс нь Кортигийн эрхтний үсний эсний гадаргуу дээрх үсэнд хүрэлцэж, махийлгана. Үүнээс үүдэн үсний эсүүдэд дохиолол үүсдэг.
  • базилар мембран - Чихний дунгийн шингэн дотор тархах долгионыг базилар мембран шингээн аваад өөрөө чичирч эхэлнэ. Үүнээс үүдэн базилар болон текторын мембран нь бие биеэсээ харьцангуйгаар хөдлөн зөрнө.
  • мэдрэлийн ширхэг
Тонотоп

Тонотоп

A helyelv szerint a hangmagasságot az határozza meg, hogy a belső fül csigájában hol jön létre a legnagyobb rezgés az alaphártyán. A nagyobb frekvenciájú rezgések, amelyek a magasabb hang hatására alakulnak ki, a csiga alapjához közel elnyelődnek, és rezgésbe hozzák az alaphártyát. A mélyebb hangok hatására létrejövő kisebb frekvenciájú rezgések a csiga csúcsához közelebb rezgetik meg az alaphártyát. Az elnyelődés helyén elektromos ingerület alakul ki, ami az agyba jut. Így az ingerület keletkezésének helye kódolja a hang magasságát.

Békésy György (1899–1972) magyar-amerikai biofizikus kísérletekkel igazolta ezt az elméletet. Felfedezéseivel alapvetően járult hozzá a hallás mechanizmusának megértéséhez. 1961-ben „a belső fül, a csiga ingerlésének fizikai mechanizmusával kapcsolatos felfedezéseiért” orvostudományi Nobel-díjat kapott.

Хүүрнэл Бүгдийг харуулах

Дуу авиа нь хүрээлэн буй орчноос бидний чихээрээ мэдэрч байгаа агаарын долгион юм. Эрүүл хүний чих нь ойролцоогоор 20-20,000 Гц-ийн хоорондох мужид багтах долгионыг мэдрэх чадвартай. Гэхдээ нас өтлөх тусам, эсвэл чимээ шуугианд байнга байдаг бол сонсох чадвар мууддаг.

Дууны долгионы нөлөөгөөр дотор чихэнд сонсох мэдрэхүй үүсэн сонсголын мэдрэл ба сонсголын замын ширхгээр дамжин тархины бор давхрага дахь сонсголын төвд хүрч очно. Тархины бор давхрагад дуу чимээг ойлгох мэдрэмж үүсдэг.

Дууны долгионыг чихний дэлбэн цуглуулан авч гаднах сонсголын сувагруу чиглүүлэн оруулна. Дууны долгион нь сувгийг хаасан хэнгэрэгийг чичирхийлүүлж, уг чичиргээг чихний яснууд болох алх, дөш, дөрөө нь чихний дунруу дамжуулдаг.

Дөрөө ясны ул нь дунгийн зууван цонхонд наалдан байрладаг. Дунгийн дотор талд базилар мембран байрлах ба энэ нь дунгийн сууринаас үзүүр хүртэл уртааш байрлалтай байдаг. Дунгийн үзүүр дээр эргэн нугаларч Рейсснер мембран болон үргэлжилдэг. Ийм учраас дунгийн хөндлөн огтлол нь гурван сувагтай байдаг: скала тимпани, скала медиа болон скала вестибули.

Дун нь шингэнээр дүүрсэн байдаг ба дөрөө ясны чичиргээг дамжуулан авдаг. Өндөр давтамжтай дуу авиа нь шингэн дотор өндөр давтамжтай чичиргээ үүсгэх ба энэ нь мембраны суурь хэсэгт шингээгддэг. Бүдүүн дуунаас гаралтай нам давтамжтай чичиргээ нь дунруу нэвтрэн орж үзүүрт нь ойрхон хэсэгт шингээгдэнэ. Чичиргээг шингээсэн хэсэгт цахилгаан дохиолол үүсэж тархинд дамжин очно. Уг дохиолол аль хэсэгт үүссэн гэдэг нь дуу авианы өндөр намыг кодолсон байх ба үүнийг тонотоп зарчим гэдэг.

Цахилгаан дохиолол нь Кортигийн эрхтэнд үүсдэг. Дунгийн дотор тархах чичиргээний нөлөөгөөр текторийн мембран нь базилар мембран дээрх үсний эсэнд хүрэлцэн үсийг махийлгаснаар дохиолол үүснэ. Кортигийн эрхтэн нь ийм маягаар чичирхийлэлт хөдөлгөөнийг цахилгаан дохиолол болгон хувиргадаг ба энэ дохиолол нь сонсголын мэдрэлээр дамжин тархинд хүрч, тэндээсээ сонсголын замаар шилжин тархины бор давхарга дахь сонсголын төвд очин эцэст нь тархины сонсголын төвд сонссон дуу авиаг ойлгох мэдрэмж үүсдэг.

nfki_banner