Хүний бие
Хүний бие
Энэхүү анимейшнд хүний биеийн эрхтэн тогтолцоог танилцуулах болно.
3 – 12-р анги
mozaLink
/Веб холбоос
Үзэгдлүүд
 
                                    Арьс
Хүний биеийн хамгийн том эрхтэн нь арьс юм: насанд хүрсэн хүний арьсны гадаргуу нь ойролцоогоор 1.5 метр квадрат байдаг ба жин нь арьсан доорх өөхийг оруулаад 12 кг орчим болдог. Арьс нь биеийг механик гэмтэл, хэт ягаан туяа, эмгэг төрүүлэгч бичил биетнээс хамгаалдаг ба кератины давхарга хатахаас сэргийлдэг. Мөн биеийн температурын зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэнэ. Арьс бол бидний хамгийн том мэдрэхүйн эрхтэн ба рецепторууд нь халуун хүйтэн, механик цочролыг мэдрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
 
                                    Араг ясны булчин
- толгойны булчингууд
- цээжний булчингууд
- хэвлийн булчингууд
- шилбэний булчингууд
- хүзүүний булчингууд
- гарын булчингууд
- шууны булчингууд
- гуяны булчингууд
- нурууны булчингууд
Булчингууд нь хөдөлгөөний идэвхтэй эрхтэн юм. Хүний биед 350 орчим араг ясны булчин байдаг бөгөөд энэ нь биеийн жингийн 50 орчим хувийг эзэлдэг. Урт, богино, хавтгай, цагираг хэлбэртэй булчингууд байдаг. Булчингууд нь шөрмөсөөр ясанд бэхлэгдэнэ.
 
                                    Араг яс
- гавлын яс - Үүний дотор тархи байрладаг.
- сээр нуруу - Дотор нь нугас байдаг.
- аарцаг
- дээд мөчдийн яс
- доод мөчдийн яс
- цээж
Насанд хүрсэн хүний араг яс 206 яснаас тогтдог. Яс нь их хэмжээний жинг даахын тулд хатуу байхын зэрэгцээгээр уян хатан байдаг. Ясны бодисын солилцоо удаан байдаг тул яс удаан эдгэрдэг, хугарсан яс эдгэрэхэд дор хаяж 6 долоо хоног хэрэгтэй байдаг. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын кальцийн зохистой хэрэглээг (өсвөр насныханд 1500 мг) хангах ёстой.
 
                                    Хоол боловсруулах тогтолцоо
- ходоод - Энд уургийн шингээлт явагддаг. Ходоодны шүүс нь маш хүчтэй хүчиллэг үйлчилгээтэй.
- нарийн гэдэс - Энд уураг, нүүрс ус, өөх тосны шингээлт явагддаг. Мөн боловсруулагдсан шим тэжээлүүд энд шингээгдэнэ.
- бүдүүн гэдэс - Ус, эрдэс бодис энд шингэдэг. Дотор нь байрладаг гэдэсний бактериуд К, В витаминыг үүсгэнэ.
- шулуун гэдэс
- элэг - Энэ эрхтэн нь биеийг хоргүйжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөх тосыг боловсруулахад туслах цөсийг ялгаруулдаг.
- нойр булчирхай - Энэ нь нарийн гэдсэнд очин өөх тос, нүүрс ус, уургийг задалдаг нойр булчирхайн шүүсийг ялгаруулдаг. Мөн цусан дахь глюкозын хэмжээг бууруулах үүрэг бүхий инсулиныг бас ялгаруулна.
- улаан хоолой
- амны хөндий
- цөс - Цөсийг түр зуур хадгалах лийр хэлбэртэй хөндий эрхтэн. Энд хадгалагдах үедээ цөс нь өтгөрсөн байдаг.
Хоол боловсруулах систем нь хүнсний шим тэжээлийг шингээх, боловсруулах үүрэгтэй. Хоолыг аман дотор шүднүүд бутлах ба нүүрс усны шингээлт эндээс эхэлдэг. Ходоодны хүчиллэг ихтэй орчинд уургийн шингээлт явагдана. Дараа нь нарийн гэдсэнд гол гурван төрлийн шим тэжээл уураг, нүүрс ус, өөх тос гурвуулаа шингэдэг. Тийшээ нойр булчирхайгаас ялгардаг, хоол боловсруулах фермент агуулсан нойр булчирхайн шүүрэл урсан орох ба мөн элэгнээс ялгардаг цөс нь өөх тосыг шингээхэд тусална. Бүдүүн гэдэс нь ус, эрдэс бодисыг шингээдэг, үүнээс гадна бактерийн тусламжтайгаар витамин үүсгэдэг.
 
                                    Амьсгалын замын тогтолцоо
- мөгөөрсөн хоолой
- төвөнх
- уушги
- амны хөндий
- хамрын хөндий
- залгиур хоолой
- гуурсан хоолой
Бидний бие дэх катаболик үйл явц нь хүчилтөрөгч шаарддаг бөгөөд үр дүнд нь нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг. Энэхүү хүчилтөрөгчийн шингээх, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах үйл явц нь уушгинд явагддаг. Тайван нөхцөлд бид минутанд дунджаар 16 удаа амьсгалж, амьсгал авах бүрдээ ойролцоогоор хагас литр агаар сольдог. Уушгины нэгэн түгээмэл ноцтой өвчин нь уушгины хорт хавдар ба үүний үүсэх магадлалыг нь тамхи таталт ихээхэн нэмэгдүүлдэг.
 
                                    Цусны эргэлтийн тогтолцоо
- зүрх - Энэ нь цусны эргэлтийн хоёр тойрогт цусыг шахдаг.
- гол судас - Том тойргийн гол артерийн судас. Зүрхний зүүн ховдлоос эхэлдэг.
Бидний бие дэх цусны судасны сүлжээ нь зүрх судасны системийг бүрдүүлэх ба энэ нь 2 тойргоос бүрддэг. Том тойрог нь биеийн бүх эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр баялаг цусаар хангаж, оронд нь бодисын солилцооны үед ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийг авч явна. Жижиг тойрог буюу уушгины цус эргэлтийн зам нь бол нүүрстөрөгчийн давхар ислээр баялаг цусыг зүрхнээс уушгинд хүргэж, тэндээ нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулан хүчилтөрөгчийг шингээж авна. Дараа нь уг хүчилтөрөгчөөр баялаг цусыг зүрхэнд хүргэнэ. Зүрх агшилтаараа цусыг судсаар шахаж, цусны эргэлт явагдана. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл, өөх тос багатай хоолны дэглэм барин, тамхи татахаас зайлсхийснээр бид зүрх судасныхаа эрүүл мэндийг хадгалж чадах болно.
 
                                    Мэдрэлийн тогтолцоо
- тархи - Гавлын ясанд байрладаг.
- нугас - Нугасны ясанд байрладаг.
- мэдрэлийн судас - Төв мэдрэлийн системээс гаран янз бүрийн эрхтнүүдэд холбогддог мэдрэлийн утаснуудаас бүрдэнэ.
- шанааны булчин
- зигомат булчин
- зажлах булчин
- сэртэнгийн булчин
- ам тойрсон булчингууд
- духны булчин
- нүд тойрсон булчин
- инээлгэх булчин
- платизм булчин
- амны өнцөг буулгагч булчин
Мэдрэлийн систем нь дотоод шүүрлийн системийн хамт бидний биеийн уялдаа холбоотойгоор зохицуулагдсан үйл ажиллагааг хариуцдаг. Төв мэдрэлийн систем нь тархи, нугаснаас бүрддэг, захын мэдрэлийн тогтолцоо нь төв мэдрэлийн систем болон эрхтнүүдийн хооронд цахилгаан дохио хэлбэрээр мэдээлэл дамжуулдаг мэдрэлээс дамжуулах үүрэгтэй мэдрэлүүдээс бүрддэг. Тархинаас 12 хос мэдрэл гардаг ба нугасны сегментүүдээс 31 хос мэдрэлүүд салаалан гардаг.
 
                                    Шээс ялгаруулах тогтолцоо
- бөөр - Гол үүрэг нь цусны урсгалаас хорт бодис, илүүдэл бодисыг зайлуулах явдал юм.
- шээс дамжуулах суваг
- давсаг - Шээсийг гадагшлуулах хүртэл энд хадгална.
- шээсний суваг
Биед хэрэггүй, хортой бодисуудыг зайлуулах үүргийг бөөр гүйцэтгэнэ. Бөөрнүүд нь өдөрт 1.5 литр шээс ялгаруулдаг. Шээс нь давсаганд хуримтлагдан, дараа нь шээсний сувгаар дамжин биеэс гадагшилдаг. Шээсний системийн нийтлэг өвчин бол пиелит буюу бөөрний тэвшинцрийн үрэвсэл юм. Үүний шинж тэмдгээр шээсэнд уургийн агуулга илэрдэг. Мөн бөөрөнд бөөрний чулуу нэлээдгүй үүсдэг ба энэ үед учирсан жижиг гэмтлийн улмаас шээсээр цус гарч ирдэг.
 
                                    Тунгалгийн тогтолцоо
- гүйлсэн булчирхай
- дэлүү - Цусны цагаан эсний хөгжил гүйцэхэд болон улмаар дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- сэрээ булчирхай - Цусны цагаан эсний хөгжил гүйцэхэд болон улмаар дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- тунгалгийн зангилаа - Цусны цагаан эсний хөгжил гүйцэхэд болон улмаар дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- тунгалгийн цээжний цорго - Энэ нь зүүн бугалга толгойны венд цутгаж, тэнд тунгалаг нь цустай холилдон, зүрх рүү шилждэг.
- тунгалгийн судас
Тунгалаг нь тунгалгийн судсаар дамжин цусны системд буцаж орох эдийн шингэн юм. Энэ нь хялгасан судасны ханаар шүүрэх замаар цуснаас үүсдэг. Эсийн бодисын солилцооны явцын хаягдал нь тунгалагт нэвчинэ.
Тунгалгийн судаснууд тунгалгийн булчирхайгаар дамжин венийн систем рүү тунгалгийг нийлүүлнэ. Хэрэв тунгалаг нь тунгалгийн булчирхай руу ямар нэгэн бактерийг зөөвөрлөж байвал тунгалгийн зангилаан дахь цусны цагаан эсүүд нь тэдгээртэй тэмцэн зогсоодог.
Цусны цагаан эсийн хөгжил гүйцэх эд, дархлаа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг лимфийн эрхтнүүдэд сэрээ сэрээ булчирхай, дэлүү, гүйлсэн булчирхай орно.
 
                                    Нөхөн үржихүйн тогтолцоо
- төмсөг - Эр бэлгийн эсийг үүсгэдэг. Мөн тестостероныг (эр бэлгийн даавар) ялгаруулдаг бөгөөд энэ нь эр бэлгийн эсийг боловсруулах, эрэгтэйлэг дүр төрх, биеийн үсийг бий болохыг дэмждэг.
- төмсөгний дайвар - Төмсгөнд үүссэн эр бэлгийн эс энд хадгалагдана.
- үрийн суваг
- үрийн цэврүү - Үрийн шингэн үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- түрүү булчирхай - Үрийн шингэн үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн простата гэж бас нэрлэдэг.
Бэлэг эрхтнүүд нь нөхөн үржихүйн үүрэгтэй бөгөөд бэлгийн эсийг үүсгэдэг. Үр тогтох үед өндгөн эс нь эр бэлгийн эстэй нэгдэж, зигот үүсгэдэг ба үүнээс үр хөврөл хөгжин гарна. Эрэгтэй хүний нөхөн үржихүйн булчирхай нь эр бэлгийн эсийг үүсгэдэг төмсөг юм. Эр бэлгийн эс нь төмсөгний дайварт хадгалагдан, дур тавих үед үрийн шингэнтэй хамт шээсний сүвээр гадагшилна. Үрийн шингэнийг үүсгэхэд түрүү булчирхай болон үрийн цэврүү оролцдог.
 
                                    Дотоод шүүрлийн тогтолцоо
- паратироид булчирхайнууд - Эдгээр нь цусан дахь кальцийн концентрацийг нэмэгдүүлдэг паратироид дааврыг (паратгормон) ялгаруулдаг. Бамбай булчирхайгаас ялгардаг кальцитонин нь харин эсрэг нөлөөтэй: цусан дахь кальцийн концентрацийг бууруулдаг.
- бөөрний дээд булчирхай - Энэ нь гадаргуу болон medulla-гаас бүрдэнэ. Гадаргуу нь цусан дахь давс болон чихрийн түвшинг нэмэгдүүлэх гормонуудыг ялгаруулдаг. Медулла нь стрессийн даавар болох эпинефринийг (адреналин) ялгаруулдаг бөгөөд энэ нь цочмог стресст хариу үйлдэл үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
- төмсөг - Энэ нь эр бэлгийн эс болон тестостерон (эр бэлгийн даавар) ялгаруулдаг бөгөөд эр бэлгийн эсийн боловсорч гүйцэхийг дэмжинэ. Мөн хүний эрэгтэйлэг дүр төрх бий болох, биеийн үс ургахад нөлөөлдөг.
- нойр булчирхай - Цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг инсулиныг ялгаруулдаг. Инсулины дутагдлаас үүдэн чихрийн шижин өвчин үүсдэг.
- бамбай булчирхай - Биологийн исэлдэлтийг нэмэгдүүлдэг T4 (тироксин) дааврыг ялгаруулдаг. Энэ нь тархины хэвийн хөгжил, биеийн хэвийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бамбай булчирхайн дааврын хэт их ялгарал нь Грейвсийн өвчинг үүсгэдэг бол даавар хэт бага байвал бамбай булчирхайн зангилаа эсвэл кретинизм (төрөлхийн дааврын дутагдлын улмаас) үүснэ.
- өнчин тархины булчирхай (гипофиз) - Гипоталамусын хамтаар энэ нь бидний дотоод шүүрлийн тогтолцооны төв болох гипоталамус-өнчин тархины тэнхлэгийг бүрдүүлдэг.
Даавруудыг дотоод шүүрлийн булчирхайнууд ялгаруулдаг: жишээлбэл адреналиныг бөөрний дээд булчирхай, инсулиныг нойр булчирхай, тироксиныг бамбай булчирхай ялгаруулна. Дотоод шүүрлийн системийн төв нь гипоталамус-өнчин тархины тэнхлэг юм. Гипоталамус нь өнчин тархины булчирхайд үйлчлэх даавруудыг үүсгэдэг. Уг даавруудын нөлөөгөөр өнчин тархи дааврууд ялгаруулж эхэлнэ. Энэ дааврууд нь цааш бусад дотоод шүүрлийн булчирхайг өдөөдөг: үүнд: бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, нөхөн үржихүйн булчирхай багтана. Нойр булчирхай нь гипоталамус-өнчин тархины булчирхайн тэнхлэгээр зохицуулагддаггүй.
 
                                    Биеийн хэсгүүд
- толгой
- хүзүү
- их бие
- мөчнүүд
- мөр
- гар
- шуу
- сарвуу
- гуя
- шилбэ
- хөлийн сарвуу
- цээжний хөндий
- гэдэс
- аарцаг
- нуруу
- бэлхүүс
- өгзөг
- нүд
- хамар
- ам
- чих
- дух
- зулай
- хүзүү
- дагз
- эрүү
- мөр
- цээж
- хэвлий
- аарцаг
- нуруу
- бэлхүүс
- өгзөг
- хүйс
- гар
- шуу
- сарвуу
- тохой
- бугуй
- хуруунууд
- гуя
- шилбэ
- хөлийн сарвуу
- өвдөг
- шагай
- тавхай
- шодой
- хуухнаг
Хүний биеийн хамгийн том эрхтэн нь арьс юм: насанд хүрсэн хүний арьсны гадаргуу нь ойролцоогоор 1.5 метр квадрат байдаг ба жин нь арьсан доорх өөхийг оруулаад 12 кг орчим болдог. Арьс нь биеийг механик гэмтэл, хэт ягаан туяа, эмгэг төрүүлэгч бичил биетнээс хамгаалдаг ба кератины давхарга хатахаас сэргийлдэг. Мөн биеийн температурын зохицуулагад чухал үүрэг гүйцэтгэнэ. Арьс бол бидний хамгийн том мэдрэхүйн эрхтэн ба рецепторууд нь халуун хүйтэн, механик цочролыг мэдрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Булчингууд нь хөдөлгөөний идэвхтэй эрхтэн юм. Хүний биед 350 орчим араг ясны булчин байдаг бөгөөд энэ нь биеийн жингийн 50 орчим хувийг эзэлдэг. Урт, богино, хавтгай, цагираг хэлбэртэй булчингууд байдаг. Булчингууд нь шөрмөсөөр ясанд бэхлэгдэнэ.
Насанд хүрсэн хүний араг яс 206 яснаас тогтдог. Яс нь их хэмжээний жинг даахын тулд хатуу байхын зэрэгцээгээр уян хатан байдаг. Ясны бодисын солилцоо удаан байдаг тул яс удаан эдгэрдэг, хугарсан яс эдгэрэхэд дор хаяж 6 долоо хоног хэрэгтэй байдаг. Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын кальцийн зохистой хэрэглээг (өсвөр насныханд 1500 мг) хангах ёстой.
Хоол боловсруулах систем нь хүнсний шим тэжээлийг шингээх, боловсруулах үүрэгтэй. Хоолыг аман дотор шүднүүд бутлах ба нүүрс усны шингээлт эндээс эхэлдэг. Ходоодны хүчиллэг ихтэй орчинд уургийн шингээлт явагдана. Дараа нь нарийн гэдсэнд гол гурван төрлийн шим тэжээл уураг, нүүрс ус, өөх тос гурвуулаа шингэдэг. Тийшээ нойр булчирхайгаас ялгардаг, хоол боловсруулах фермент агуулсан нойр булчирхайн шүүрэл урсан орох ба мөн элэгнээс ялгардаг цөс нь өөх тосыг шингээхэд тусална. Бүдүүн гэдэс нь ус, эрдэс бодисыг шингээдэг, үүнээс гадна бактерийн тусламжтайгаар витамин үүсгэдэг.
Бидний бие дэх катаболик үйл явц нь хүчилтөрөгч шаарддаг бөгөөд үр дүнд нь нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг. Энэхүү хүчилтөрөгчийн шингээх, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах үйл явц нь уушгинд явагддаг. Тайван нөхцөлд бид минутанд дунджаар 16 удаа амьсгалж, амьсгал авах бүрдээ ойролцоогоор хагас литр агаар сольдог. Уушгиигны нэгэн түгээмэл ноцтой өвчин нь уушгины хорт хавдар ба үүний үүсэх магадлалыг нь тамхи таталт ихээхэн нэмэгдүүлдэг.
Бидний бие дэх цусны судасны сүлжээ нь зүрх судасны системийг бүрдүүлэх ба энэ нь 2 тойргоос бүрддэг. Том тойрог нь биеийн бүх эрхтнүүдийг хүчилтөрөгчөөр баялаг цусаар хангаж, оронд нь бодисын солилцооны үед ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийг авч явна. Жижиг тойрог буюу уушгины цус эргэлтийн зам нь бол нүүрстөрөгчийн давхар ислээр баялаг цусыг зүрхнээс уушгинд хүргэж, тэндээ нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулан хүчилтөрөгчийг шингээж авна. Дараа нь уг хүчилтөрөгчөөр баялаг цусыг зүрхэнд хүргэнэ. Зүрх агшилтаараа цусыг судсаар шахаж, цусны эргэлт явагдана. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл, өөх тос багатай хоолны дэглэм барин, тамхи татахаас зайлсхийснээр бид зүрх судасныхаа эрүүл мэндийг хадгалж чадах болно.
Биеэс шаардлагагүй болон хортой материалууд бөөрөөр гадагшилдаг. Бөөр өдөрт 1.5 литр шээс үүсгэнэ. Шээс нь давсаганд хадгалагдаж биеэс шээсний сувгаар гадагшилна. Шээсний системийн нийтлэг өвчин бол пиелит буюу бөөрний тэвшинцрийн үрэвсэл юм. Түүний шинж тэмдэг нь шээс уурагтай гардаг. Бөөрөнд бөөрний чулуу үүсдэг. Энэ нь жижиг шарх үүсгэж болох ба иймээс шээс цустай гардаг.
Мэдрэлийн систем нь дотоод шүүрлийн системийн хамт бидний биеийн уялдаа холбоотойгоор зохицуулагдсан үйл ажиллагааг хариуцдаг. Төв мэдрэлийн систем нь тархи, нугаснаас бүрддэг, захын мэдрэлийн тогтолцоо нь төв мэдрэлийн систем болон эрхтнүүдийн хооронд цахилгаан дохио хэлбэрээр мэдээлэл дамжуулдаг мэдрэлээс дамжуулах үүрэгтэй мэдрэлүүдээс бүрддэг. Тархинаас 12 хос мэдрэл гардаг ба нугасны сегментүүдээс 31 хос мэдрэл салаалан гардаг.
Даавруудыг дотоод шүүрлийн булчирхайнууд ялгаруулдаг: жишээлбэл адреналиныг бөөрний дээд булчирхай, инсулиныг нойр булчирхай, тироксиныг бамбай булчирхай ялгаруулна. Дотоод шүүрлийн системийн төв нь гипоталамус-өнчин тархины тэнхлэг юм. Гипоталамус нь өнчин тархины булчирхайд үйлчлэх даавруудыг үүсгэдэг. Уг даавруудын нөлөөгөөр өнчин тархи дааврууд ялгаруулж эхэлнэ. Энэ дааврууд нь цааш бусад дотоод шүүрлийн булчирхайг өдөөдөг: үүнд: бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, нөхөн үржихүйн булчирхай багтана. Нойр булчирхай нь гипоталамус-өнчин тархины булчирхайн тэнхлэгээр зохицуулагддаггүй.
Тунгалаг нь тунгалагийн судсаар дамжин цусны системд буцаж орох эдийн шингэн юм. Энэ нь хялгасан судасны ханаар шүүрэх замаар цуснаас үүсдэг. Эсийн бодисын солилцооны явцын хаягдал нь тунгалагт нэвчинэ. Тунгалагийн судаснууд тунгалагийн булчирхайгаар дамжин венийн систем рүү тунгалагийг нийлүүлнэ. Хэрэв тунгалаг нь тунгалгийн булчирхай руу ямар нэгэн бактерийг зөөвөрлөж байвал тунгалагийн зангилаан дахь цусны цагаан эсүүд нь тэдгээртэй тэмцэн зогсоодог. Цусны цагаан эсийн хөгжил гүйцэх, дархлаа хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг лимфийн эрхтнүүдэд сэрээ булчирхай, дэлүү, гүйлсэн булчирхай орно.