Сагс
Сагс хоосон байна

Ширхэг:
0

Нийт:
0

Монгол гэр

Гэр бол монголчуудын эртнээс улбаатай нүүдэлчин соёлын уламжлалт сууц юм.

1 – 12-р анги

mozaLink

/

Веб холбоос

Асуултууд

  • Монголчууд аль тив дээр амьдардаг вэ?
  • Монгол морьдын талаар аль нь үнэн БИШ вэ?
  • Гэрийн нийт жин нь хэд вэ?
  • Аль нь гэр гэсэн монгол үг вэ?
  • Гэрийн талаарх дараах зүйлсийн аль нь үнэн БИШ вэ?
  • Монголчуудын соёлд гал голомт нь юуг билгэддэг вэ?
  • Нүүдэлчин монголчууд аль малыг тээвэрлэгээнд АШИГЛАДАГГҮЙ байсан бэ?
  • Айргийг юугаар хийдэг вэ?
  • Морин хуур ямар төрлийн хөгжмийн зэмсэг вэ?
  • Тоононы талаар аль нь үнэн БИШ вэ?
  • Гэрийн хаана нь гал голомт байрладаг вэ?
  • Энэ үнэн үү, худал уу? Гэрийн хананд бас эд юмсаа хадгалж болдог.
  • Уламжлалт гэрт дараах зүйлсийн аль нь байдаггүй вэ?
  • Гэр ямар хэлбэртэй вэ?
  • Дундад зууны үеийн монгол гэрт эдгээрийн аль БАЙХГҮЙ байсан бэ?
  • Монгол үндэстэн амьдралын ямар хэв маягтай байсан бэ?
  • Монголчууд ямар илүү малыг нандигнан дээдэлдэг вэ?
  • Энэ үнэн үү, худал уу? Монголчуудын дийлэнх хэсэг нь өнөөг хүртэл гэрт амьдарсаар ирсэн.
  • Монгол дайчдын хамгийн үр дүнтэй зэвсэг нь юу байсан бэ?
  • Морин хуурын толгойд ямар амьтны толгойг сийлбэрлэсэн байдаг вэ?
  • Монголчууд юуг түлээндээ хэрэглэдэг байсан бэ?
  • Гэрийн ханыг юугаар хийдэг вэ?
  • Гэрийн хойморт юу байрладаг вэ?
  • Эсгийн талаар аль үнэн БИШ вэ?
  • Эсгий нь юугаар хийгддэг вэ?
  • Гэрийн бүрээсийг ямар материалаар хийдэг вэ?
  • Монгол гэрийн үүд хаалга аль зүг рүү хардаг уламжлалтай вэ?

Үзэгдлүүд

Хот айл

Хот айл

Монгол үндэстэн нь нүүдэлчин амьдралын хэв маягаар амьдран ирсэн уламжлалтай билээ. Тэд гол устай өргөн бэлчээрт тал нутагтаа бэлчээрээс бэлчээрт нүүдэллэн амьдарч иржээ. Монголчууд 5 хошуу мал маллаж амьдардаг байсан. Үүнд адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ байдаг.

Таван хошуу малын хамгийн гол чухал мал нь адуу бөгөөд малчид адуугаа бараг л өөрийн хань нөхрөө гэж үздэг ажээ. Морь нь унах унаа, тээврийн хэрэгсэл, дайн байлдааны хэрэгсэл болохоос гадна эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан байсан тул эрт дээр үеэс нандигнан дээдэлж ирсэн. Иймд морь, эзний холбоо нь монгол соёлын нэгэн чухал хэсэг юм.

Гэр

Гэр

Монгол гэр бол монгол үндэстний дүр төрхийн хамгийн чухал хэсгүүдийн нэг нь юм. Гэрийн бүтэц, хийгдэх материал нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт болон байгаль орчин, цаг агаарын байдалд яв цав тохирч зохицсон байдаг. Гэрийг барьж буулгах, тээвэрлэхэд маш хялбар. Дунд зэргийн гэрийн хэсгүүдийн нийт жин нь 250-300 кг байдаг ба дээр үед үхэр, морь эсвэл тэмээн тэргээр зөөвөрлөн нүүдэллэдэг байжээ.

Хэдийгээр одоо үед Монгол улсад орчин үеийн техник технологийн ололтууд аль хэдийн нэвтэрсэн ч хүн амын нэлээдгүй хэсэг нь өнөөг хүртэл гэрт амьдарсаар ирсэн нь бусад улс, үндэстэнд ихээхэн хачирхалтай санагддаг ажээ. Нийслэл хот Улаанбаатар төв хэсэгт олон давхар байшин барилга бий хэдий ч хотын зах нь гэр хорооллоос тогтдог.

Бүдүүвч зураг

Бүдүүвч зураг

Монгол гэр бөөрөнхий хэлбэртэй, үүнийг монголчуудын итгэл үнэмшлээр бол муу энерги тогтох булан тохойгүй байлгахад хэрэгтэй гэж үздэг аж. Үүний ачаар гэрт амьдарч буй хүмүүс тайван амарч, унтаж чаддаг ба сөрөг мэдрэмжүүдээс (жишээлбэл уур хилэн) хамгаалагддаг гэнэ.

Гэрийн доторх хэсэг нь уламжлал ёсоор хэдэн тодорхой хэсэгт хуваагддаг. Гэрийн үүд хаалга нь дандаа өмнө зүг рүү харсан байдаг, учир нь уг бүсийн нутагт салхи ихэвчлэн хойд зүгээс салхилдаг бөгөөд ийм учраас гэрийн үүдээр салхийг оруулахгүй байхын тулд, мөн утааг салхинд үлээлгэн холдуулахын тулд ийм байрлалтай байдаг ажээ. Гэрийн үүдэнд ойр хэсэгт энгийн зочид гийчид суудаг. Хоймортоо бурхан тахилаа тавьж, үүний урд хүндэт зочдоо урин суулгадаг. Гэрийн үүднээс зүүн гар тал дахь тал нь гэрийн эзний тал ба эрэгтэй зочид мөн уг талд сууна. Нөгөө тал нь гэрийн эзэгтэйн тал бөгөөд тэр талд хүүхдүүд, эмэгтэй зочид суудаг. Гэрийн гол дунд зуух байрлах ба энэ нь бас нүүдэлчдийн хүндлэн дээдэлдэг гал голомт нь ертөнцийн төв юм гэсэн билэгдлийг агуулдаг ажээ.

Бүтэц

Бүтэц

Гэрийн бүтэц үүсэн бий болоход барьж, буулгахад хялбар байх нь өндөр ач холбогдолтой байсан нь магад. Гэр хийгдэх материалуудыг аль болох байгалиас гарын дор бэлэн байгаа зүйлсээс сонгосон байдаг. Гэрийн хана нь олон нарийн модыг сураар үдэн нийлүүлж гаргасан сараалжин бүтэцтэй байдаг. Дээвэр нь унь моднуудаас тогтох ба дээврийн голд гэрийн утааг гаргах, мөн гэрэл оруулах зориулалттай тооно байх ба тооно ба унь нь хоёр багана дээр тулгуурлан тогтдог.

Гэр нь гадуураа эсгий бүрээстэй, эсгийг хонины ноосыг нойтноор нь нягтруулан эсгийрүүлж хийдэг. Эсгий нь дулааныг маш сайн тусгаарладаг бөгөөд үүний зэрэгцээгээр агаар нэвтрүүлдэг ч ус нэвтрүүлдэггүй өвөрмөц шинж чанартай байдаг. Эсгий бүрээсийг гэрийн ханан дээр бүслүүр олсоор бэхлэн тогтоодог. Эдгээр бүслүүрүүд нь зөвхөн ханын эсгий бүрээсийг тогтоогоод зогсохгүй, гэрийн модны тогтвортой байдлыг бас хангаж өгдөг ажээ. Гэрийн тоононы дээрх өрхийг сөхөж болдог мөн дээр үед гэрийн үүд хаалга нь мөн сөхөж орж болдог эсгийгээр хийгдсэн байдаг байв. Гэрийн бүрээсний доод талыг зуны халуунд дээш сөхөн агаар оруулж, гэрийн доторхыг сэрүүцүүлдэг.

Гэрийн доторх

Гэрийн доторх

nfki_banner