Тираннозавр рекс, "дарангуйлагч гүрвэл"
Тираннозавр рекс, "дарангуйлагч гүрвэл"
Махан идэшт аварга биет динозавр, үлэг гүрвэлүүдийн дотроос хамгийн алдартай нь.
1 – 12-р анги
mozaLink
/Веб холбоос
Үзэгдлүүд
Тираннозавр рекс
Түүний хэмжээ
- Урт нь: 10-14 м
- Жин нь: 5,6-6,9 т
- Ташааны өндөр: 4 м
Биеийн бүтэц
- том толгой
- хойшоо хэлбийсэн зулгаах шүд
- богино, булчинлаг хүзүү
- жижиг урд хөл (2 хуруутай)
- урт, хүнд сүүл
- том, булчинлаг хойд хөл
Араг яс
Сэргээн босголт
Хавтгайртлаа гишгэгдсэн нь
Тираннозавр рекс, товчилбол Ти Рекс нь "дарангуйлагч гүрвэл" гэсэн утгатай бөгөөд Тиранозаврын төрөлд багтах хамгийн алдартай үлэг гүрвэл юм. Тэд 65.5-67 сая жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед амьдарч байжээ. Ти Рекс нь хамгийн хүчирхэг махан идэштэн байж болох бөгөөд зарим эрдэмтэд “Сэгээр хооллогч” байсан ч гэж таамагладаг.
Ти Рексийн урд хоёр хөл нь жижигхэн боловч маш хүчирхэг байсан , нь хооллох, үржих үед хэрэгтэй байсан төдийгүй, хэвтэж байгаад босоход нь тулгуур болдог байсан байж магадгүй юм. Харин хойд хөл нь том, булчинлаг хойд хөл дээрээ алхаж, гүйдэг байжээ.Толгой, биеийнх нь асар хүнд жинг тэнцвэржүүлэхийн тулд сүүл нь урт, бас хүнд байсан. Өмнө нь тэднийг сүүлээрээ биеэ тулж зогсож байгаагаар дүрсэлдэг байсан нь буруу болох нь нотлогдсон. ХаринТи Рекс явж байх үедээ нуруу нь хагас босоо байдалтай байна.
Ти Рексийн анхны бүрэн бус араг яс нь 1900 онд АНУ-аас олдсон. Түүнээс хойш 30 гаруй олдвор олдсон нь энэхүү үлэг гүрвэлийн онцлог шинж чанаруудыг мэдэж авахад эрдэмтдэд маш их дэм болсон байна.