Сагс
Сагс хоосон байна

Ширхэг:
0

Нийт:
0

Гэгээн Софиагийн цогчин дуганы цогцолбор (Киев, XX зуун)

Гэгээн Софиагийн цогчин дуганы цогцолбор (Киев, XX зуун)

Украйны нийслэлд орших энэхүү сүр жавхлант цогчин дуганы цогцолбор 1000 гаруй жилийн өмнө байгуулагджээ.

6 – 12-р анги

mozaLink

/

Веб холбоос

Асуултууд

  • Домогт өгүүлснээр Киев дэх сахиусан тэнгэр Михаилын далавчтай гурван дүр ямар үүрэгтэй вэ?
  • "Жигүүрийн асар" гэж ямар утгатай нэр томъёо вэ?
  • Хоолны газар байдаг сүмийг юу гэж нэрлэдэг вэ? (.....Софиа)
  • Хоолны газрыг ямар хэв маягаар барьсан бэ?
  • Баруун үүдний хаалгыг хэний нэрээр нэрлэсэн бэ?
  • 1837 оноос хойш Буосаг ямар зориулалтаар ашиглах болсон бэ?
  • 1697 оны түймрийн дараа баригдсан анхны чулуун барилга аль нь вэ?
  • Бурса анх ямар үүрэгтэй байсан бэ?
  • Ширээт ламын байшин хэддүгээр зуунд баригдсан бэ?
  • Ширээт лам гэж юу гэсэн утгатай үг вэ?
  • Цогчин дуган анх хэдэн бөмбөгөр оройтой байсан бэ?
  • Гол хэсгүүдийн аль төгсгөлд гонхнууд байдаг вэ?
  • XVIII зууны эхээр цогчин дуганыг ямар хэв маягаар сэргээн босгосон бэ?
  • Цогчин дуган анх ямар хэв маягаар баригдсан бэ?
  • Цогчин дуган хэдэн гол хэсэгтэй вэ?
  • Киев дэх Гэгээн Софиагийн цогчин дуганыг аль сүмээс загвар авч (бас өрсөлдүүлэх гэж) барьсан бэ?
  • Киев дэх Гэгээн Софиагийн цогчин дуганыг нэрээр нь нэрлэсэн барилга одоо цагийн аль хотод байдаг вэ?
  • Цогчин дуган ямар хэлбэртэй вэ?
  • Цогчин дуган одоо хэдэн бөмбөгөр оройтой вэ?
  • Цогчин дуганыг хэзээ сэргээн босгосон бэ?
  • 1697 онд Киевт болсон ямар үйл явдлаас болж цогчин дуганыг сэргээн босгох шаардлагатай болсон бэ?
  • XVIII зууны эхээр хэний хаанчлалын үед цогчин дуганыг сэргээн босгосон бэ?
  • Гэгээн Софиагийн цогчин дуганыг хэзээ ЮНЕСКО-ийн Дэлхийн өв газрын жагсаалтад багтаасан бэ?
  • Гэгээн Софиагийн цогчин дуган 2011 онд ямар баяр тэмдэглэсэн бэ?
  • Цогчин дуганы урт, өргөн хэд вэ?
  • Цогчин дуганыг хэний хаанчлалын үед байгуулсан бэ?
  • Гэгээн Софиагийн цогчин дуган хэдэн онд байгуулагдсан бэ?
  • IX зууны сүүлээр Киев ямар улсын нийслэл байсан бэ?
  • Аль нь Украйны нийслэл хот вэ?
  • Гэгээн Софиагийн цогчин дуган Украйны аль хотод байдаг вэ?

Үзэгдлүүд

Барилгын цогцолбор

Барилгын цогцолбор

Днепр мөрний эрэгт орших Киев бол Зүүн Европын хамгийн эртний хотуудын нэг юм. Археологийн олдвороос үзэхэд тус хотыг VI, VII зууны орчим худалдааны гол замуудын ойролцоо байгуулжээ. IX зуунд энэ хот Зүүн Европын анхны төрт улс болох Киевийн Русийн нийслэл болсон юм.

Дараах хэдэн мянганы турш Киев олон үймээнт түүхэн үйл явдлуудыг давж гаржээ. 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа энэ хот Украйны нийслэл болсон. 3 сая орчим хүн амтай Киев хот Зүүн Европын хамгийн гол эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төвүүдийн нэг юм.

Гэгээн Софиагийн цогчин дуган нь хамгийн эртний Зүүний Ортодокс урсгалын сүм билээ. Тус сүмийг Константинополь дахь Хагиа Софиатай өрсөлдүүлэхээр барьсан нь нэрнээс нь тодорхой харагдана. Хэдийгээр олон эх сурвалжаас авсан мэдээллүүд тодорхой бус ч тус цогчин дуганыг 1011 онд Агуу Владимирын хаанчлалын үед барьсан гэж үздэг. Сүм баригдаж дуусаад Европын хамгийн барилгуудын нэг болжээ.

Гэгээн Софиагийн цогчин дуган нь Киевийн Русийн гол сүм бөгөөд төрийн засаг захиргаа, соёлын төвийн хувьд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ газарт элчин сайдуудыг хүлээн авч, чухал гэрээ хэлэлцээр байгуулж, түүх судар бичиж, Киевийн хунтайж нарыг оршуулжээ. Мөн энэ цогчин дуганд Киевийн Русийн анхны сургууль, номын сан байв.

1697 онд их түймэр цогцолборын модон барилгуудыг сүйтгэжээ. Оронд нь өнөөг хүртэл үлдэж хоцорсон чулуун байгууламжуудыг барьсан юм. XVIII зууны эхээр Хетман Иван Степанович Мазепагийн зүтгэлийн үр дүнд Гэгээн Софиагийн цогчин дуганд бүрэн сэргээн засвар хийж, Украйны Барокко хэв маягаар сэргээн байгуулжээ.

Уран барилга, урлагийн үнэ цэнээсээ гадна Киевийн Гэгээн Софиагийн цогчин дуган нь түүхэнд гүйцэтгэсэн үүргээрээ чухал байр суурь эзэлжээ. Баригдсанаасаа хойш тус барилгад олон түүхэн үйл явдал болж, Киевийн ширээт лам нар сууж байжээ.

1990 онд Гэгээн Софиагийн цогчин дуганы цогцолбор ЮНЕСКО-ын Дэлхийн өвийн жагсаалтад оров. 2011 онд цогчин дуган мянган жилийг ардаа үдэж, 1000 дахь жилийнхээ ойг тэмдэглэжээ.

Барилгууд

Барилгууд

Цогчин дуган өөрөө байрлах төв барилга нь мөн цогцолборын хамгийн эртний, хамгийн эрхэм хүндтэй байгууламж юм. Нийтээр хүлээн зөвшөөрдөг баримтын дагуу 1011 онд байгуулагдсан гэдэг. Цогчин дуганы загварыг хэн зохиосныг мэдэхгүй ч Византийн сүмийн уран барилгын гол уран бүтээлчид бүтээсэн нь дамжиггүй.

Загалмайт бөмбөгөр орой бүхий цогчин дуганы төлөвлөлт Грек загалмай хэлбэртэй. Барилга 29.5 м урт, 29.3 м өргөн. 5 гол хэсэгтэй, 5 гонхонтой, эдгээр нь зүүн зүг хардаг. Анхандаа дээврийн байгууламж нь пирамид хэлбэртэй 13 бөмбөгөр оройгоос бүрдэж байжээ. Хамгийн өндөр том бөмбөгөр оройг тойроод 4 дундаж хэмжээтэй бөмбөгөр оройнууд, хажуугаар нь 8 жижиг бөмбөгөр орой байв.

Өдгөө цогчин дуганы гадна төрх XVII-XVIII зуунд сэргээн засвар хийхэд нэмсэн Барокко маягийн элементүүдээрээ ялгарах болжээ. Уг барилгыг өргөтгөж 6 бөмбөгөр орой нэмж барьснаар нийт 19 бөмбөгөр оройтой болсон. Төвийн бөмбөгөр оройг алтан хавтангаар бүрсан бол бусад бөмбөгөр оройнууд нь ердөө алтан оройтой. Цогчин дуганы ханануудыг цагаанаас шохойдож, тулгууруудаар тулж өгжээ.

Хүүрнэл Бүгдийг харуулах

Днепр мөрний эрэгт орших Киев бол Зүүн Европын хамгийн эртний хотуудын нэг юм. IX зуунд энэ хот Зүүн Европын анхны төрт улс болох Киевийн Русийн нийслэл болсон юм.

nfki_banner