Нэгдэх урвал гэдэг нь хоёр болон түүнээс дээш химийн бодисууд нэгдэж нэг химийн бодис үүсгэдэг урвал юм.
Их хэмжээгээр аммиакийг үйлдвэрлэхэд төмөр катализатор, өндөр температур, даралт шаардагддаг.
Аммонийн хлорид нь аммиак болон хлорт устөрөгчийн хооронд явагдах химийн урвалаар үүсдэг.
Цайрыг гидрохлорын хүчилд уусгахад устөрөгч хий ялгардаг.
Устөрөгчийн хлоридын усан уусмалыг давсны хүчил буюу гидрохлорын хүчил гэнэ.
Кналгаз нь устөрөгч болон хүчилтөрөгчийн холимог юм. Үүнийг асаахад тэсрэлт үүсдэг.
Этений полимержих урвалаар үүссэн нэгэн төрлийн хуванцар бодисыг полиэтен гэнэ.
Ионт давс усанд сайн уусдаг. Давс усанд уусахад усны туйлт молекулууд ионуудыг эсрэг туйлаараа хүрээлж гидратжисан ионуудыг үүсгэдэг.
Шингэн ус хөлдөхөд усны молекулуудын хооронд устөрөгчийн холбоо үүсэж талст бүтэц үүсгэдэг.
Гэгээн Мариа диваажинд заларсан дурсгалаар нэрлэгдсэн энэ цогчин дуган Францын Готик уран барилгын соруудын нэг юм.
1791 онд баригдсан, Неоклассизмын хамгийн чухал төлөөлөл болсон энэ барилгад Францын олон агуу гайхалтай хүмүүс үүрд нойрсон буй.
Эртний үеийн театрын барилгын дүрмийн дагуу баригдсан шинэ үеийн түүхийн анхны дотор театрыг 1585 онд нээжээ.
Далавчны тэгш бус байдлаас шалтгаалан өндөр хурдтай нисэх үед өргөлт үүсдэг.
Шумбагч онгоцнууд их биеийн дундаж нягтыг өөрчилснөөр шумбаж, эсвэл мандал гадаргуу дээр гардаг.
Газрын гүний дулааны цахилгаан станц нь Дэлхийн гүний халуун, өндөр даралттай усны дулааны энергийг эрчим хүч болгон хувиргадаг.
Дулааны цахилгаан станц нь чулуун нүүрс эсвэл сэргээгдэх эрчим хүчний нөөцийг шатаах явцад ялгарах энергийг цахилгаан болгон хувиргадаг.
Далай ван бол Нарны аймгийн хамгийн гадна талын гараг бөгөөд аварга гарагуудын хамгийн жижиг нь юм.