Их Карлын ордон зөвхөн эзэнт гүрнийх нь төв төдийгүй бас соёлын төв байжээ.
Босоо хүч чулуулгийн үе давхаргыг эвдлэн хагархай хавтгайн дагуу босоо чиглэлд хөдөлгөнө.
Тосон балын нээлт нь бичих үйлийг ихээхэн хялбар болгосон билээ.
Замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйн аюулгүйн хэрэгслийн талаарх зүйл заалтууд мөн багтсан байдаг.
Анхандаа тоглоом гэж хүлээж авдаг байсан унадаг дугуй нь сүүлийн гурван зууны техникийн хөгжлийн бодит тусгал юм.
Польшийн газар нутагт байгуулсан энэхүү бөөнөөр хорих лагерь нь асар том хорих лагерийн цогцолборын засаг захиргааны төв байжээ.
Хүн төрөлхтөний түүхийн анхны сууцууд бидний өвөг дээдсийн амьдралын хэв маягийн талаар ихээхэн мэдээлэл өгдөг билээ.
Александриагийн Герон нь анхны уурын хөдөлгүүрийг зохион бүтээгч хэдий ч үүнийгээ зугаацуулах тоглоом гэж үзэж байжээ.
Шумбагч онгоц нь бүр Дэлхийн I дайны үед тэнгисийн тулаанд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.
Сан Францискогийн булан ба Номхон далайн хооронд орших хоолой дээгүүр сунан байрладаг энэхүү дүүжин гүүр 1937 онд нээгдэж байжээ.
Хүйтэн дайны төгсгөлд бүтээсэн хөдөлгөөнт, цөмийн зэвсгийн чадалтай, баллистик пуужин.
Томоохон суурин газрууд эд өлгийн зүйлс хайж буй археологичдыг арвин их олдвороор хангадаг.
Америкийн уугуул индиан омгийн нэрээр нэрлэсэн Апачи довтолгооны нисдэг тэргийг Америкийн Нэгдсэн Улсын армид зориулан бүтээжээ.
Дэлхийн I дайны онцлогуудын нэг нь хөдөлгөөнгүй дайны арга байсан юм.
Дэлхийн II дайны үед Германд бүтээсэн энэхүү шингэн түлшээр ажилладаг пуужин сансарт хүрсэн анхны хүний гараар бүтээгдсэн эд зүйл юм.
Дархны ажил нь түүхэн дэх хамгийн анхны ажил мэргэжлүүдийн нэг бөгөөд дундад зуунд улам ч ач холбогдолтой болжээ.
Дундад зууны цайзын шоронгуудад олон янзын тамлах хэрэгслүүд ашигладаг байжээ.
Аж үйлдвэрийн хувьсгалын үед эрүүл ахуйн нөхцөл муутай, энгийн ажилчин ангийн хорооллууд баригджээ.
"Нисдэг цайз"-ыг Боинг компани Америкийн Нэгдсэн Улсын армийн Нисэх хүчинд зориулан бүтээжээ.
Спитфайр бол Дэлхийн II дайнд ашигласан Британийн домогт ганц хүний суудалтай цэргийн нисэх онгоц юм.
Цаазаар авах ажиллагааг өмнө байснаас илүү хүнлэг болгохоор зохион бүтээсэн энэхүү төхөөрөмжийг Францын нэгэн эмчийн нэрээр нэрлэжээ.
Эртний Ромын булаан эзлэгчид бэхлэлт цайз руу довтлох үр ашигтай бүслэлтийн хөдөлгүүрүүд бүтээн хөгжүүлжээ.