Сагс
Сагс хоосон байна

Ширхэг:
0

Нийт:
0

Леонардо да Винчигийн урланд (Флоренц, XVI зуун)

Леонардо да Винчигийн урланд (Флоренц, XVI зуун)

Сэргэн мандалтын үеийн суут полиматын урлангаар зочилж, түүний хамгийн нөлөө бүхий урлагийн болон зохион бүтээлүүдийг сонирхоорой.

1 – 12-р анги

mozaLink

/

Веб холбоос

Асуултууд

  • Аль нь Леонардогийн судалгааны гол чиглэлүүдийн нэг нь БИШ байсан бэ?
  • Аль нь Леонардогийн судалгааны гол чиглэлүүдийн нэг нь БИШ байсан бэ?
  • Леонардо да Винчи юу зохион БҮТЭЭГЭЭГҮЙ вэ?
  • Леонардо да Винчи өөрийн зурсан төхөөрөмжүүдийн ихэнхийг амьдрал дээр бас хийсэн гэж үнэн үү?
  • Хэн Леонардо да Винчитэй нэг үед амьдарч байсан бэ?
  • Эдгээрийн алийг нь Леонардо да Винчи зохион бүтээсэн бэ?
  • Леонардо да Винчи тэмдэглэлдээ ямар тусгай "бичих систем"-ийг ашигладаг байсан бэ?
  • Леонардогийн ширээн дээр юу БАЙГААГҮЙ вэ?
  • Леонардо аль соёлын эрин үед ажиллаж, амьдарч байсан бэ?
  • Леонардогийн хүний анатомийн судалгааг хэн/юу эсэргүүцдэг байсан бэ?
  • Леонардогийн олон санаа байгалийн ажиглалтаас үүдэлтэй гэж үнэн үү?
  • Аль нь Леонардогийн судалгааны гол чиглэлүүдийн нэг нь БИШ бэ?
  • Эдгээр үгсийн аль нь Леонардод хамгийн илүү тохирох вэ?
  • Аль нь Леонардогийн "ажлын" нэг БИШ вэ?
  • Леонардо да Винчи ямар гаралтай байсан бэ?
  • Леонардо хэддүгээр зуунд төрсөн бэ?
  • Леонардо хэддүгээр зуунд нас барсан бэ?
  • Леонардо аль зураачийн урланд суралцаж байсан бэ?
  • Леонардо аль хотод ажиллаж БАЙГААГҮЙ вэ?
  • Аль нь Леонардо Да Винчигийн бүтээл БИШ вэ?
  • Аль нь Леонардо Да Винчигийн бүтээл вэ?
  • Леонардогийн "Сүүлчийн оройн зоог" зурагтаа хэнийг дүрсэлсэн бэ?

Үзэгдлүүд

Урлан

Урлан

Талбарын загвар

Талбарын загвар

Урлагийн бүтээлүүд

Урлагийн бүтээлүүд

Бичгийн ширээ

Бичгийн ширээ

Тойм зургууд

Тойм зургууд

Полимат

Полимат

Асуулт Хариулт

Асуулт Хариулт

Анимейшн

Анимейшн

Хүүрнэл Бүгдийг харуулах

XV-XVI зууны уулзвар нь хүн төрөлхтний түүхэнд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан тул орчин үе болон дундаж зууны үеийн зааг гэж зүй ёсоор тооцогддог. Сэргэн мандалтын үеийн хүний сонгодог жишээ болох Леонардо да Винчи мөн энэ үед амьдарч байжээ.

Зураач, зохион бүтээгч аль аль талаараа суут бүтээлүүдийг туурвисан энэхүү полимат нь хэд хэдэн хотод амьдарч байсан боловч Флоренцэд өнгөрүүлсэн жилүүд нь олон талаараа хамгийн онцгой нь байв. Да Винчи өмнөх үеийнхээ эрдэмтдийн ажил дээр тулгуурласан нь гарцаагүй боловч түүний цаг үеэсээ түрүүлсэн шинэлэг бүтээлүүд болон шинжлэх ухааны ололтуудын ихэнх нь байгальд хийсэн ажиглалтаас үүдэлтэй байдаг. Эдгээрт нас барсан хүний цогцосыг задлан шинжлэх дээр тулгуурласан хүний биеийн анатомийн судалгаа нь Католик сүмийн дургүйцлийг маш ихээр төрүүлж байжээ.

Да Винчигийн зохион бүтээх ажлын бас нэг сонирхолтой талбар нь түүний нислэгтэй холбоотой санаанууд байсан ч тэдгээрийн ихэнх нь цаасан дээрх төслөөс хэтрээгүй аж. Заримыг нь хожим туршиж үзэхэд амьдрал дээр ажиллахгүй нь тодорхой болсон байдаг.

Да Винчигийн цэргийн инженерийн бүтээлүүд нь харин илүү амьдралд ойр байсан ба түүний байлдааны машинуудын ихэнх нь захиалгын дагуу бүтээгдсэн байдаг. Тэрээр хэд хэдэн мэргэн аргат довтолгооны зэвсэг, овжин хамгаалалтын хэрэгслүүдийг бүтээжээ. Эдгээрийн ихэнх нь орчин үеийн зэр зэвсгийн үндэс нь болсон гэж тооцогддог.

Гэхдээ тэрээр зөвхөн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээсээ гадна уран зураачийн хувьд ч бас өндөр амжилтад хүрсэн билээ. Уран сайхны судалгаа, янз бүрийн сэдэвт тойм зургуудын хажуугаар тэрээр олон алдарт уран зургийг бас бүтээжээ. Түүний олон бүтээл домог болсон, жишээлбэл урлагийн түүхэн дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох Мона Лиза. Мона Лизагийн нууцлаг инээмсэглэл бол Да Винчигийн эрин үеийн болон түүний амьдралын бодит тусгал мөн билээ.

nfki_banner